Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Унгар улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үзэглэв. Санамж бичиг үзэглэх арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч С.Гантулга, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн захирал Б.Туяа, БНУУ-ын Төлөөлөгчийн газрын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ризак Шандор болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уг санамж бичгийг үзэглэснээр дүүргийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, эрчим хүч, цахилгаан станц, гэрэлтүүлэг, камержуулалт, инженерийн шугам сүлжээ, барилга, зам гүүр, нүхэн гарц, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, байгаль орчин, соёл боловсролын салбарт хамтран ажиллах юм. Мөн дээрх салбаруудад гарсан шинэ дэвшилтэд технологитой танилцах, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх гэх мэт олон чиглэлээр хамтран төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаагаа онцлог.
