Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монголын хэлмэгдэгчдийн холбоо, Баянзүрх дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион байгуулах салбар комисс, хэлмэгдсэн иргэд түүний үр хүүхдийн хамтаар Шархадны Зоригт хайрханд шинээр босгосон Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд “Нар хажид хийд”-ийн лам нар ном хурж хүндэтгэл үзүүлсэн юм.
