Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” чуулганы нээлт өнөөдөр боллоо. Чуулганы арга хэмжээг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нээж, хүрэлцэн ирсэн залууси дүүргийн 50 жилийн ойн мэнд дэвшүүлсэн.
Мөн дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, Дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Иргэний оролцооны хэлтсийн дарга Ч.Мөнхсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс “Дүүргийн хөгжилд залуус бидний оролцоо” чуулганд урилгаар орголцсон юм.
Дашрамд мэдээлэхэд, тус чуулганд иргэний оролцооны хэлтэс болон 28 хорооны төлөөлөл болсон 335 залуу өнгөрсөн долоо хоногт Сэлбэ гол дагуух 3,5 километр газрын хог хаягдлыг цэвэрлэсэн билээ.