Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захиргаа хуулийн хэлтсээс санаачлан Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран алба хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Төрийн захиргааны албан хаагчдын эрхэмлэх зүйлс, ёс зүйн дүрэм болон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх журам, хүнд суртлын талаар номын дуу сонссон юм.
Тус сургалтад Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Ц.Энхтүвшин бол Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн багш О.Батсүх нар урилгаар оролцож, албан хаагч нарт “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн дундын эд хөрөнгө” гэсэн сэдвүүдээр лекц уншиж, сонирхсон асуултад хариулт өгөв.
