MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Энэ жил Хан-Уул дүүрэг 5 цэцэрлэг, 3 бага сургууль ашиглалтанд оруулна

    Энэ жил Хан-Уул дүүрэг 5 цэцэрлэг, 3 бага сургууль ашиглалтанд оруулна

    2015-08-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэсэн яриа олон нийтийн дунд ихээхэн гардаг. Тэгвэл Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь5цэцэрлэг, гурван бага сургууль шинээр ашиглалтанд оруулж байгаа гэсэн сургаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцаж, тодорхой мэдээлэл авсанаа танд хүргэж байна.

    Сайн байна уу та? Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Тэгэхээр энэ жил ХУД-т хэд хэдэн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно гэж сонссон.  Ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?

    Энэ хичээлийн жилд нийт гурван бага сургууль, таван цэцэрлэг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай дүүргийн 15 болон 10 дугаар хорооны Морингийн даваанд 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн суудалтай бага сургууль 10, 11 дүгээр саруудад багтан ашиглалтад орно. Барилгын ажил бүрэн дууссан. Есдүгээр сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан ч шугам сүлжээний ажил оройтсоноос бага зэрэг хойшлоод байна.

    14 дүгээр хороонд буюу Өлзийт хорооны цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил 80 хувьтай явж байна.

    Мөн “Буянт-Ухаа 1” цогцолборт баригдсан 223 дугаар цэцэрлэгийг ТОСК-аас Нийслэлийн өмчийн газарт хүлээлгэн өгсөн.Мөн 10 дугаар хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 230 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 90 хувьтай явагдаж байна. 223 болон 230 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нярав, нягтлан томилогдон ажилдаа орсон. Одоогоор сургууль, цэцэрлэгт шаардлагатай бүх тоног төхөөрөмжийнхөө судалгааг гаргаад дүүрэг, нийслэл, яаманд хүргүүлсэн. Төсөв хөрөнгөнөөс шалтгаалан зөөлөн эдлэл болон тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдээгүй байна.

    Бусад сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэр явж байна бэ?

    БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 72 дугаар цэцэрлэгт 50 сая төгрөгийн,  Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 53 болон 41 дүгээр цэцэрлэгт нийт 160 сая төгрөгийн засварууд хийгдэж  бүрэн дууссан.

    71 дүгээр цэцэрлэгт Японы  “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 100 сая төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс гадна 71, 29 дүгээр цэцэрлэгийн бохир усны гадна шугам сүлжээний асуудлыг шийдэж, худаг засварлах, шинэ цэвэрлэх байгууламж барих зэрэг ажлууд бүрэн хийгдлээ.

    Түүнчлэн ЗДТГ-аас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  нийт 80 сая төгрөг гаргахаар шийдвэрлэснээс 40 саяыг сургуульд, 40 саяыг цэцэрлэгт хуваариласан ба зарим засварууд хийгдсэн байгаа.

    Цэцэрлэгийн элсэлтийг хэзээ зохион байгуулах вэ. Хамран сургах тойргийн тоо гарсан уу?

    Энэ сарын 24-28-ны өдрүүдэд цэцэрлэгийн элсэлтийг зохион явуулна. Хамран сургах тойргоо шинэчлэн гаргасан. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 25 цэцэрлэгт 1682 хүүхдүүдийг шинээр элсүүлнэ.

    Нийслэлийн боловсролын газраас ирсэн зөвлөмжийн дагуу элсэлтээ зохион байгуулна. Эцэг эхчүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг цэцэрлэгээсээ болон нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн веб сайт руу орж харах боломжтой. Элсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч нар хорооныхоо Засаг даргатайгаа хамтран зохион байгуулна.

    Шинээр сургуульд орох хүүхдүүдийн элсэлт эхэлсэн үү?

    Сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийг хавар зохион байгуулсан.Урьдчилсан байдлаар дүүргийн төрийн болон төрийн бус 19 сургуульд нэгдүгээр ангид 2432 хүүхэд бүртгүүлсэн байгаа.Энэ жил сургуульд орох хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор анги бүлгүүд нэмэгдэж, үүний дагуу бага боловсролын 22 багшийг авах сонгон шалгаруулалт зарлагдаад байна.

    “Нэгдүгээр ангид шинээр 2432 хүүхэд бүртгүүлсэн”

    Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан цаашид ямар ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна вэ?

    Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулаад энэ сарын 26-аас 29-ны хооронд “Суурь боловсролын багш нарын сургалт”-ыг 15, 18, 52 дугаар сургууль дээр зохион байгуулна. Харин цэцэрлэгийн багш нарын сургалтыг 26-аас 28-ны хооронд явуулна. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын бага хурлыг энэ сарын 31-нд хийж, үүн дээр дүүргийнхээ зорилго зорилтоо тодорхойлоод баяжуулаад явна. 9 сарын 5-нд мэргэжлийн багшийн бага хурлыг хийхээр төлөвлөөд байна.

    Мөн “Хүүхдэд Ээлтэй-Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд багшийг хөгжүүлэн чадваржуулж, хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор төслийн уралдаан зарласан байгаа. Энэхүү төслийн уралдааныг энэ сарын 25-нд дүүргийн Соёлын ордонд 08.00 цагаас шалгаруулна.

    Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!