MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД-ИЙН ЕСӨН ГА ГАЗАРТ 40 ЧИНГЭЛЭГ ХҮЧЭЭР БУУЛГАЖЭЭ

    ХУД-ИЙН ЕСӨН ГА ГАЗАРТ 40 ЧИНГЭЛЭГ ХҮЧЭЭР БУУЛГАЖЭЭ

    2015-08-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн V, VI хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан ес орчим га газрыг тойруулан 40 гаруй чингэлэг тавьжээ. Энэ нь “Эс Си Эм” компанийн эзэмшил газраа тойруулсан хашаа гэж байгаа. Гэтэл энэхүү есөн га газарт Яармагийн Цагдаагийн II хэлтэс, VI хорооны хүүхдийн цэцэрлэг, эмнэлгийн барилга орсон байв.

    2011 онд “Эс Си Эм” компани VI хорооны 38393 м2, V хорооны 44758 м2 газрыг эзэмших зөвшөөрөл авчээ. Энэхүү 83151 м2 буюу ойролцоогоор ес орчим га газрын зөвшөөрлийг анх “Сарнайх” компани авсан ч “Бизмэт” болон “Сант-Атар” компаниудаар дамжин “Эс Си Эм” компанид эзэмших эрхээ шилжүүлсэн тухай VI хорооны  Иргэдийн хурлын төлөөлөгч О.Батхуяг ярьж байв. Өмнөх эзэмшиж байсан компаниуд нь гэр, төмөр хашаа барьж байсан ч иргэдийн шахалтаар буулгасан байна. Харин “Эс Си Эм” компани энэхүү газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн бичгээ долдугаар сарын 27-ны өдөр тус хороонд хүргүүлчихээд маргааш нь буюу 28-ны өдөр чингэлэг буулгаж эхэлжээ. Оршин суугч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан эсэргүүцэлтэй тулгарсан тус компанийнхан эхний хэдэн чингэлгээ орхиж явчихаад шөнийн 02,00 цагт хүмүүсийг тарсан хойно дахин ирж үлдсэнийг нь буулгажээ.

    Энэ талаар ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч О.Батхуяг ярихдаа “Энэ компанийн хууль зөрчсөнийг хоёр үндэслэлээр тайлбарлаж болно. “Эс Си Эм” компанид Нийслэлийн засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо таван жилийн хугацаатай өгсөн байдаг. Гэтэл Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг 15-60 жилийн хугацаатай олгодог. Тэгэхээр хууль буруу хэрэглэсэн гэсэн асуудал үүсч байгаа юм. Мөн энэ компанийн зөвшөөрөл авснаасаа хойш энэ газар үйл ажиллагаагаа явуулаагүй. Энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлийн “Хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох” заалтыг зөрчиж байна.

    ХУД-ийн 50 жилийн ойг тохиолдуулан бид гудамж, талбай, хороо, дүүргээ өнгө үзэмжтэй, цэвэр сайхан болгохоор сэтгэл тавин ажиллаж байна. Энэ олон чингэлэг хүмүүсийн явах зам, машины гарцыг ч хаасан. Тиймээс манай хорооны иргэд энэ хууль бус үйлдлийн эсрэг нэгдэж тэмцэж байна” гэсэн юм.

    Мөн энэхүү VI хорооны нутаг дэвсгэрт 2010 онд “Петровис” компанид 10 мянган м2 талбайтай үйлчилгээтэй орон сууц болон 3000м2 талбайтай ШТС-ын зориулалтын газар олгожээ. Энэхүү газар нь хүүхдийн цэцэрлэгийн урдхан талд төдийгүй “МТ” ШТС-аас 100метрийн зайд юм байна.

    “Петровис” компани ШТС-аа барих албан бичгээ тус хороонд ирүүлсэн ч эсэргүүцэж байгаагаа иргэд хэлж байв. Мөн газар ашиглах хугацаа нь өнгөрсөн, Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл аваагүй зэрэг хэд хэдэн зөрчил байгааг хэлж байв. Хамгийн гол нь энэ газар хүүхдийн цэцэрлэгийн хажууд төдийгүй гүний худгийн нөөцтэй нь тогтоогдсон, ард иргэдийн амьдарч буй гудамжтай ойрхон байгаад хэргийн учир байгаа аж.

    Хуульд заасан стандарт, нормыг зөрчиж байгаа учраас “Петровис” компанитай холбоотой гомдлыг 2013 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр 998 хүний гарын үсгийг холбогдох бичиг баримттай нь Нийслэлийн Засаг даргад өгсөн байна. Харин гомдлын хариуд “Энэ газрыг судалж байна, ШТС-ын байршлыг солих талаар ярилцаж байгаа” гэсэн албан бичиг иржээ. Энэ асуудал шийдэгдэхгүй удаад байсан учраас өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр Дүүргийн Засаг даргаараа уламжилж, Иргэдийн хурлын нэр дээр дахин гомдлоо Нийслэлд өгсөн ч одоогоор хариу аваагүй байгаа юм байна.

    “Петровис” компанийн газар эзэмших эрх аравдугаар сард дуусч байгаа. Түүнээс өмнө амжиж ШТС-аа барихаар зэхэж байгаа учраас иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын тулд бид ийнхүү тэмцэж байгаа юм. ШТС гэдэг зүгээр нэг барилга биш, онц аюултай объект учир хууль дүрмийн дагуу норм нормативыг сайтар сахих, хамгийн гол нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой шүү дээ. Заавал хүүхдийн цэцэрлэгт ойрхон газар луу дайраад байгааг ойлгохгүй байна. Энэ газрын зөвшөөрөл Г.Мөнхбаяр даргын үед гарсан. Цэцэрлэг барихаас өмнө газрын зөвшөөрөл авсан гэж байгаа ч ажлаа эхлээгүй. Хэрэв ШТС баригдсан бол бид дэргэд нь цэцэрлэг барихгүй байх байсан. Ийм ёс бус юмны эсрэг иргэдтэйгээ нийлж тэмцэхээс өөр арга алга” гэж ХУД-ийн Иргэдийн Хурлын дарга Д.Батбилэг иргэдтэй уулзах үеэрээ хэлж байв.

     VI Хорооны иргэд энэ талаарх гомдлоо тойргоосоо УИХ-д сонгогдсон Л.Болд гишүүнд гаргажээ. Иргэдийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Л.Болд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нарт холбогдох хууль журмын дагуу хяналт тавьж хариу ирүүлэхийг хүссэн байна. Энэхүү асуудалд холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулж зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа оршин суугчид нь хэлж байлаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!