Уралдаант шалгаруулалтын нэр: “Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төсөл
Багц 1: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн гэр хорооллын баруун урд талд 0,2 га газар
Багц 2: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд 0,05 га газар
Багц 3: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын баруун талд 0,03 га газар
Багц 4: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо,Өлзийтийн гэр хорооллын баруун талд 0,19 га газар
Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2014/21/31-36
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих төслийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-өмчлөх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна. Уг төслийн хүрээнд концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулан гэрээнд заасан хугацаанд үйл ажиллагааг удирдан ашиглаж үүний дараагаар өмчилж авна.
Уралдаант шалгаруулалтыг 2 удаа зарласан боловч 10,13,14 дүгээр хороодод оролцогч ирээгүй тул шууд гэрээ байгуулах нөхцөл бүрдээд байна.Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно. Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Инновацийн хэлтэс Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Соёлын төв өргөө “Г” корпус, 5-р давхар Утас: 315614, 99034349, 93200009.
99006668-Нямсүрэн /”Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төслийг хариуцсан мэргэжилтэн/
99179972-Одончимэг /ХУД-ийн ЗДТГ-ын ЭЗТХ-ийн мэргэжилтэн/