Зорилго
Хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд хүүхэд бүрийн дуу хоолойг сонсох, хэрэгжихүйц саналыг дэмжих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд уралдааны зорилго оршино.
ЕБС-ийн 2015-2016 хичээлийн жилд 10, 11-р ангийн сурагчид 4-5 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг байна. Шагналын сан 10 сая төгрөг, шилдэг 20 багийг шалгаруулна.
· Сургалтын орчинг сайжруулах (Сургуулийн гаднах ногоон бүсийг тохижуулах, зам тээврийн аюулгүй байдлыг хангах, сургалт явуулахад таатай орчинг бүрдүүлэх гэх мэт)
· Сургалтын чанарыг сайжруулах (Багш нарын заах аргыг сайжруулах, сургалтанд технологийн шинэ дэвшилтэт санааг нэвтрүүлэх, багш сурагчдын харилцааг сайжруулах гэх мэт)
Дараах байдлаар дүгнэх болно
- Саналаа цөөн өгүүлбэр, эссэ, бүтээл хэлбэрээр илэрхийлж болно /25 оноо/.
- Саналаа сонирхолтой хэлбэрээр, бүтээлчээр илэрхийлсэн байна /25 оноо/.
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байна /25 оноо/.
- Санал нь хэрэгжихүйц байна /25 оноо/.
Саналыг 2015 оны 6 дугаар сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны өдөх хүртэл ХУДЗДТГ-ын 504 тоот өрөөнд хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шалгаруулна.
Холбоо барих утас: 99178554, 88004042, 93046039
Цахим хаяг: bolor_joy@yahoo.com, undraad79@yahoo.com
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар