MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Тим Көүп-ийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжиллөө

    Тим Көүп-ийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжиллөө

    2015-07-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Австрали Улсын иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг

    Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч өргөмжлөлөөр өргөмжилснийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өглөө. Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж, цаашид Монголын аялал жуулчлалын элч болж, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхий нийтэд улам сайн сурталчлахыг хүсч уг шагналыг өгч буйгаа  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм. Австралийн иргэн Тим Көүп адал явдалт аяллаараа дэлхийд танигдсан, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, томоохон нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг, тэдгээрт данстай аялагч юм.  Түүнийг Үндэсний газар зүйн нийгэмлэгээс 2007 оны адал явдалт аяллын шагналтнаараа тодруулжээ. Мөн Австралийн 2006 оны шилдэг адал явдалт аялагч болж, аяллын сонин сайхнаараа олон зохиол бичиж, кино найруулж, илтгэл тавьжээ.

    Тим Көүп дэлхийн олон орноор олон томоохон аялал хийсэн байна. “Арктик, Финландын ойн бүс болон Оросын Баруун Хойд бүсэд зэрлэг талын хөтөчийн сургалт” сэдэвт аяллыг 1998-1999 онд, Орос, Монголоор дайрсан 10,000 км дугуйн аяллыг 1999-2000 онд,  Сибирээс Хойд мөсөн далай хүртэл завиар 2001 онуудад тус тус аялжээ. “Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллыг Хархориноос  Унгар хүртэл  мориор 2004-2007 онд гурван жил хагасын хугацаанд аялсан нь хамгийн том аялалд тооцогддог. Аяллынхаа дараа “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээсэн ба уг ном нь Австрали, АНУ, Канад, Их Британи, Герман зэрэг улсуудад олон тоогоор худалдаалагджээ. Тим Көүп уг бүтээлээрээ 2013 оны Банфф олон улсын уулчдын ном, киноны фестивалаас “Шилдэг адал явдалт аяллын ном” шагналаар шагнуулсан байна. Нүүдэлчдийн амьдралын өвөрмөц хэв маягийг харуулсан уг сонирхолтой номыг монгол хэл дээр хэвлүүлэн гаргахад санаа тавихаа  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол мөн хэллээ. Мөн аяллынхаа тухай зургаан хэсэг кино бүтээж Австралийн “Эй Би Си” телзвизээр олны хүртээл болгон, гурван ч кино наадмаас шагнал авчээ.

    Тим Көүп БОНХАЖ-ын сайдаас шагналаа авсны дараа аяллын хугацаанд цуглуулсан бүтээлээсээ товчлон бэлтгэсэн богино хэмжээний кино болон гэрэл зургуудыг үзүүлж, аяллын сэтгэл хөдлөм түүхээсээ сонирхуулсан. Тэрбээр хасах 40 хэмийн хүйтнээс хэдхэн см эсгийгээр халхлагдаж чаддаг гайхамшигтай тэвчээртэй ард түмэн гэж монголчуудыг үнэлэв. Мөн нүүдэлчдийн амьдрах арга ухаан бол ерөөсөө л хамтач үзэл гэж ойлгосноо ч хуваалцав.

    Ноён Тим Көүп-д шагнал гардуулсны дараа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сүүлийн үед Засгийн газар, БОНХАЖЯ-наас хийж хэрэгжүүлж буй зарим ажлаа танилцууллаа. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Монгол Улсын Засгийн газраас анх удаа “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БОНХАЖ-ын сайдын тушаалаар батлаад байна.

    Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх  бодлого зохицуулалт оновчтой болж, хөрөнгө оруулалтын асуудлууд шийдвэрлэгдэж,аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэх юм. Аялал жуулчлалын хөтөлбөрийг 2016-2025 онуудад 10 жилийн хугацаанд  хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Торгоны замын аялал жуулчлалын төслийн нэгжийг байгуулах шийдвэр гаргав. Ингэснээр Ази, Европын 30 гаруй орныг нэгтгэсэн Торгоны замын аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход бодит үр дүн гарах юм.

    БОНХАЖ-ын сайд тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Сиань хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  Торгоны замын аялал жуулчлалын хуралд оролцсон. Уг хурлын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн дотор шинээр “Нүүдэлчдийн замаар аялахуй” дэд төслийг бий болгож, Монгол Улс тэргүүлэх байр суурьтай оролцохыг санал болгосон байна. Торгоны замын аялал жуулчлалын санд манай урд хөрш Хятад улс л гэхэд 40 тэрбум ам.доллар хуримтлуулжээ. Тиймээс Монгол Улс хэдийчинээ идэвхтэй байна,төдийчинээ хожно гэдгийг онцолж байна.

    Түүнчлэн Улаанбаатар хотоос баруун тийш 100 км-т орших Аглаг бүтээлийн хийдийн орчны тохижилтыг сайжруулах ажлыг Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр  ажиллаж, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар засмал замаас уг хийд хүртэлх долоон км замыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэр гарав. Тэнд мөн нийтийн бие засах газрыг барьж байгуулах ажлыг хийж байна. Бурханч лам Пүрэвбатын бүтээн босгож буй уг хийд орчмыг шашин, түүх соёл, аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэхэд төр, засаг бодитой дэмжлэг үзүүлэх ёстой гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!