2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хамт олон 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж, ХУД-ийн НХҮХ-ийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Уг арга хэмжээний үеэр дарга Б.Бадамсүрэн хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийлээ. Мөн хэлтсийн албадын болон мэргэжилтнүүдийн ажлын байрны үйл ажиллагаатай танилцаж, харилцан ярилцаж, санал солилцох, дурсгалын зураг авхуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.