Нийслэлийн Баянзүрх дүүргийн найм, 16 дугаар хороонд Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 144 өрх орон сууцандаа орлоо. Тус орон сууцыг “Баганат Өргөө” компани барьж байгаа бөгөөд дээрх хороодын нутагт сургууль, цэцэрлэг бүхий цогцолбор хороолол барихаар төлөвлөжээ. Тодруулбал, 3000 гаруй орон сууц, 1680 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 800 гаруй хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулах аж.
Дашрамд сонирхуулахад, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол 15 хувь, орчны бохирдол, тоосжилт 14 хувиар буурахын зэрэгцээ нийгмийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн 24 орон сууцны цогц хороолол бий болж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
