MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД-ийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Т.Пүрэвчулуун: Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд “Эрүүл элэг” хөтөлбөрөө эрчимжүүлж байна

    ХУД-ийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Т.Пүрэвчулуун: Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд “Эрүүл элэг” хөтөлбөрөө эрчимжүүлж байна

    2015-07-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Т.Пүрэвчулуунтай 2015 оны ажлын явцын талаар тодруулж ярилцлаа.

    Танд энэ өдрийн мэнд хүргэе. Одоогийн байдлаар танай төвямар ямар ажлыг хийж гүйцэтгэж байна вэ? Хагас жилийн ажлынхаа ололт, амжилтаас хуваалцаач?

    Энэ жил НЭМГазар, ЭМСЯ-наас анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах жил болгон зарласан. Манай Хан-Уул дүүргийн хувьд “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа. Дүүргийн 50 жилийн ойг угтсан эхний хагас жилийн байдлаар манай хамт олон нилээд амжилттай ажиллалаа. Нийт үндсэн үзүүлэлт өмнөх жилийнхээсээ 80 хувиар сайжирсан. Эх, хүүхдийн эндэгдэл буурсан, халдварт өвчин, кор, салхин цэцгээс бусад бүх өвчлөл буурсан. Мөн нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргаас авсан удирдамжын дагуу АСЕН-ны уулзалтыг угтаж шилдэг тохижилттой аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлаж манай тасаг нэгжүүд маш идэвхитэй оролцож байгаа. Бид гадна талбайгаа зүлэгжүүлж, цэцэгжүүлж, өнгө үзэмжээ сайжруулах гээд хийсэн ажлаа 14 хоног тутам дүгнүүлээд явж байна.

    Бас нэг том ажил гэвэл нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4 сард цахилгаан шаттай болсон. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй, гэмтэж бэртсэн иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлгүй болж байгаа юм. За мөн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан хүүхдийн шүдний кабинетаар үйлчлүүлэгсэд нилээд олон болж байгаа. Зуны амралтаас өмнө дүүргийнхээ бүх цэцэрлэгт үзлэг хийж, шүдний түрхлэгийг хүүхдүүдийн 50-60 хувьд нь түрхэж өгсөн. Одоо үргэлжлүүлээд эрүүлжүүлэх ажил явж байна. Хэдийгээр хөрөнгө мөнгө, орон тоо дутагдалтай байгаа ч гэсэн шүдний эмч авч ажилуулж байгаа. Үүнд иргэд ам сайтай байна. Саяхан дүүргийн хөрөнгө оруулалтаар хэвтэн эмчлүүлэх 78 ортой тасгийг 100 ортой болгож өргөжүүлэн тохижууллаа. Мөн хүлээн авах яаралтай тусламжийг сайжруулах үүднээс дөрвөн эмчийг нэгдүгээр эмнэлэгт  бэлдэж мэргэжил дээшлүүллээ.

    ЭМТ нь эмч, сувилагч нарыг сургалт, семинарт суулгах, мэргэжил дээшлүүлэх, идэвхжүүлэх тал дээр нь хэрхэн анхаарч ажилладаг вэ?

    2015 оны гол зорилго эмч нараа гадаад, дотоодын сургалтанд явуулж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх байгаа юм. Энэ ажил эхнээсээ хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Одоо найман сард нилээн олон сувилагчдыг Тайвань, Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх курст явуулах гээд НЭМГазарт нэрсүүд хүргүүлээд байна.

    Манай хамт олон эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэддээ хүргэх үндсэн үйл ажиллагаанаас гадна олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байгаа. Энэ жил Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Спортын тэмцээнийн цомыг авсан. Багануур дүүрэгт болсон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тэмцээнээс нэг хүрэл медаль, нэг алтан медаль авсан. Тэр тамирчидаа урамшуулаад Хөвсгөл аймаг руу 7 хоногийн аялалыг зохион байгуулах гэж байна.

    Энэ жил ХУД-ийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд ЭМТ-өөс хийж хэрэгжүүлж байгаа ямар ажил байна вэ?

    ХУД-ийн 50 жилийн ойн хүрээнд “Бүтээлч 50 ажил”-ыг хийж байгаа. ЭМТ-өөс хоёр ажил оруулсан. Нэгдүгээрт: Монгол улсын хэмжээгээр “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу өмнө оны 9 сараас Онол сантай хамтраад элэгний В, С вирүстэй хүмүүсийг илрүүлэх ажлыг эхэлсэн. Одоогийн байдлаар 10, 20 мянган хүн элэгний В,С вирустай байна гэсэн тоо гарсан. Энэ ажлаа өргөжүүлэх зорилгоор дүүргийн дэргэдэх хэлтсүүдээр явж 200-аад хүнийг үзсэнээс 30-40 хүн элэгний В, С вирүстэй нь оношлогдсон. Одоо АНУ-аас оруулж ирж байгаа элэгний В, С вирүсийн эсрэг эмийг эхний ээлжинд идэвхижил багатай, эмчлэгдэх бололцоотой хүмүүстээ эхлээд өгнө. Түүнчлэн дүүргийн хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар эмзэг бүлгийн 35-аас дээш насны бүх хүмүүсийг В, С вирүсийн шинжилгээнд хамруулахаар болсон. Хоёрдугаарт бид дүүргийнхээ 16 хороодоороо нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлээд эхэлчихсэн байгаа одоогийн байдлаар 4 хороог үзэж дууссан. Манай нарийн мэргэжлийн эмч нар алслагдсан хороодод бүх л зөөвөрлөх боломжтой аппаратуудаа авч очиж үзлэг оношилгоо хийж үйлчилж байгаа.

    Манай физик эмчилгээ сэргээн засах кабинетийн эмч Солонгост сураад ирсэн. Өмнө нь хүзүү хөшдөг octeoxondroz үүсчихсэн булчин чангарсан хүмүүс 10-15 удаа бариулдаг байсан бол одоо 1-2  удаагийн зүү тавих солонгос аргаар эмчилдэг болсон. Энэ нь нилээн олон хүний таашаалыг хүлээж байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмийн бус физик эмчилгээгээр эмчлэх иж бүрэн кабинет тохижуулж, өргөжүүлэх ажил хийж байна. За мөн Өлзийт хороололд байгаа салбартаа уламжлалт эмчилгээний кабинет нээж эмийн бус аргаар эмчилдэг болохоор төлөвлөөд ажиллаж байгаа.

    Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Танай ЭМТөв энэ жил төв цэнгэлдэх болон хүй долоон худагт наадамлаж байгаа иргэдэд эмнэлэгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх үү?

    Тэгэлгүй яахав. Үндэсний баяр наадмаар хүүхдийн яаралтай тусламж 24 цагийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн 100 ортой хүлээн авах яаралтай тасагт байнгын иргэдээ хүлээн авч үйлчилнэ. Дээр нь шүдний, гэмтлийн, мэс заслын чиглэлээр иргэдэд үйлчлэх жижүүр эмч нар томилоод байгаа ерөнхийдөө баярын өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллана.24 цагийн хүүхдийн түргэний үйлчилгээнь 3 машинтай 3 эмчийн бүрэлдэхүүнтэй, хоёр диспичертэй нийт таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Тэрнээс гадна цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нэг машинтай хоёр эмч, нэг сувилагчтай нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй 3 өдөр ажиллах юм. Түүнээс гадна манайх Баянгол дүүрэгтэй хамтраад хүй долоо худагт гэр барьж иргэдэд үйлчилнэ. Мөн ЭМТөвийн дарга миний бие үндэсний сурын коммист байгаа. Сурын талбайд бас манайх эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бэлтгэл ажил хангагдаад явж байна.

    ЭМТ-ийн хувьд тулгамдаад байгаа цаашдаа хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ямар ажлууд байна вэ?

    Одоо бидэнд тулгамдаад байгаа асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын зам талбайн төсөв хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь эрүүлжүүлэхийн асуудал байгаа. Ер нь 7 хоногт 15-20 хүн эрүүлжүүлэх байранд хонож байна. Үүний 1/3 хувь нь ямар нэг байдлаар архины хордлогын улмаас эмчилгээ хийлгэж байгаа. 2/3 бол зүгээр л эрүүлжүүлээд гарч байна. Хэдийгээр бид хууль журмын дагуу эрүүлжүүлээд гаргаж байгаа ч энэ нь өөрөө бэлтгэл хийгдээгүй ажил байсан учраас тэр хүмүүс агсан согтуу тавих, хулгай хийх, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг сөрөг зүйлсүүд байна. Тэгэхээр энэ асуудлыг яаралтай нэг тийш шийдэх хэрэгтэй. Хэрвээ эрүүлжүүлэх байрыг эмнэлэгт өгөх бол байр сав, харуул хамгаалалтын бэлдээд өгөх хэрэгтэй байна. Ер нь монголчууд сүүлийн үед архинд маш их донтож байна. Эмнэлэгийн тусламж авахаас нааш сэргэхгүй, ухаангүй орохгүй байдалтай ирдэг. Ингээд архины хордлогонд орчихсон хүмүүсийг эмнэлэг эмчлэхээс өөр арга байхгүй ш дээ. Тэгэхээр манайд 20 сая төгрөг шийдээд өгчих юм бол хордлого тайлах төв байгуулж асуудлыг бага ч гэсэн гарч харагдаж байна.

    Ярилцсанд баярлалаа Танд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!