Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнгөрсөн Мягмар гаригт боллоо.
Энэ хуралдаанаар ХУД-ийн түүхт 50 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөний талаарх Ажлын хэсгийн талаарх мэдээлэл болон 2015 оны эхний хагас жилийн төсөл хөтөлбөр, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай хэлэлцлээ. Мөн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэж ярилцсан аж.