Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийн талаар дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, Засаг Даргын орлогч дарга Ч.Чингүнжав тэргүүтэй хүмүүс оролцож санал бодлоо солилцсож ажлын явцтай танилцлаа.