MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » О.Гэрэл: Хүн ам, орон сууцны засврын 2015 оны тооллогыг хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн аргаар явуулна

    О.Гэрэл: Хүн ам, орон сууцны засврын 2015 оны тооллогыг хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн аргаар явуулна

    2015-06-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэлтэй Статистикийн хэлтсийн үйл ажиллагаа 2015 оны хагас жилийн ажлын талаар тодруулж ярилцлаа.
    Сайн байна уу? Та юуны өмнө Статистикийн хэлтсийн үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулна уу?

    Сайн.Сайн байна уу? Статистикийн хэлтэс нь Статистикийн тухай хуулийн дагуу статистикийн бүртгэл, тооллого, судалгааг явуулах, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг цуглуулж, Нийслэлийн Статистикийн газарт дамжуулах, улмаар статитикийн мэдээллээ нэгтгэн боловсруулж үр дүнгээр танилцуулга судалгаа гаргаж, хэрэглэгчдэд түгээх, хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.  
    Манай хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, салбарын статистикийн мэдээлэл хариуцсан 5 мэргэжилтэн гэсэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
    Албан ёсны болон захиргааны статистик мэдээлэл гэж та ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?
    Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн 2 хэлбэртэй. Албан ёсны статистикийн мэдээлэл гэдэг нь Статистикийн тухай хуульд заасан, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Үндэсний Статистикийн Хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр нийгэм, эдийн засаг, хүн ам, байгаль орчны статистикийн үзүүлэлтээр гаргасан мэдээлэл юм.
    Харин захиргааны статистикийн мэдээлэл гэдэгт Үндэсний Статистикийн Хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж цуглуулдаг мэдээллүүд багтдаг.
    Эдгээр албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулж сар бүр “Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал” танилцуулга, жилийн эцсийн байдлаар Статистикийн эмхэтгэл, салбарын сэдэвчилсэн танилцуулга бэлтгэн дүүргийн удирдлагууд, хэлтэс, албадын дарга, бодлого боловсруулагч нарт болон статистикийн хэрэглэгчдэд хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээдэг. Мөн Нийслэлийн Статистикийн газрын www.ubstat.mn вэб хуудсаар үнэ төлбөргүй түгээж байна.   
      Хэрэглэгчид статистикийн тоо мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?  
    Статистикийн бүхий л салбарын тоо мэдээллийг улс, нийслэл, аймаг, дүүрэг, сумаар статистикийн мэдээллийн нэгдсэн сан болох www.1212.mn цахим хуудаснаас, ухаалаг гар утас, таблет ашиглан ezStat, Монстат гэсэн аппликейшнээс авч болно. Мөн лавлах 1900-1212 утсаар хэрэглэгчдэд хүссэн тоо мэдээллийг өгдөг.
    Дүүргийн статистикийн мэдээллийг Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний цахим самбарт байршуулсан үйлчилгээний дагуу иргэдэд түргэн шуурхай үйлчилдэг. Мөн утсаар болон хэрэглэгчийн е-майл хаягаар хэрэглэгчдэд хүссэн тоо мэдээллийг тухай бүрд нь гаргаж үйлчилдэг. Дээр дурьдсанчлан Нийслэлийн Статистикийн газрын www.ubstat.mn вэб хуудаснаас нийслэл, дүүргийн статистикийн мэдээлэл, танилцуулгийг үнэ төлбөргүй татаж авч болно. Хэлтсийн facebook, twitter хуудсууд ажиллуулж, Статистикийн хэлтсийн цаг үеийн шинэлэг мэдээ мэдээллийг хэрэгчлэгчдэд тогтмол хүргэж байна.
      Статистикийн хэлтсээс 2015 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ямар ажил байна? Мөн хийгдэж байгаа томоохон ажлуудаасаа дурьдвал?
    За, 2015 оны эхний хагас жилд манай хэлтсээс хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас дурдья.Үүнд: Бидний үндсэн ажил бол албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг аж ахуйн нэгж байгууллагаас цуглуулан, нэгтгэж, шалган Нийслэлийн Статистикийн газарт дамжуулах байдаг. Эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 3527 мэдээллийг аж ахуйн нэгж байгууллагаас цуглуулж, шалгаж, нэгтгэн графикт хугацаанд дамжуулсан байна. Мэдээний хамралтыг нэмэгдүүлэх, бодит байдал сайжруулах үүднээс мэдээнд хамрагдахгүй байгаа аж ахуйн нэгжүүдээр мониторингоор явж, мөн хороодын ХАӨМС-ийг сайжруулах ажлыг цаг тухайд нь хийлгэж, заавар зөвлөгөө өгч ажилласан. Мал, тэжээвэр амьтдын хагас жилийн тооллогыг 2015 оны 6-р сард хийлээ. 2014 оны жилийн эцсийн статистикийн мэдээллээр Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаарх сэдэвчилсэн танилцуулгыг бичиж хэрэглэгчдэд цахимаар тархаасан. 4-р сард дүүргийн хэлтэс, албадын статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнуудад ”Статистикийн мэдээлэл түүнийг боловсруулж, ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгуулсан.
    2015 онд Хүн ам орон сууцны завсрын тооллогыг улс даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү завсрын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн санг (ХАӨМС) сайжруулах, бүрдүүлэх ажлыг 16 хорооны ХАӨМС хариуцсан зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хамтран сангийн баяжилтыг эрчимжүүлж ажиллаж байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг нийслэлд зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын А435 дугаар захирамж 2015 оны 5 сарын 19-нд гарсан. Энэ захирамжийн дагуу дүүргийн хороодод тооллогын түр товчоо байгуулах, дүүрэгт завсрын тооллогыг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулахаар ажиллаж байна.
       Хүн ам, орон сууцны завсрын 2015 оны тооллогын талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
    Монгол Улсын Статистикийн тухай хуулинд хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулж явуулахаар хуульчлан заасан байдаг. Үүний дагуу энэ онд хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулж явуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэ удаагийн тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн аргаар явуулж байгаагаар өмнөх тооллогуудаас онцлог юм.
    Завсрын тооллого нь статистик мэдээллийг тодотгох, шинэчлэн сайжруулах, хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулж, төрийн захиргааны болон салбарын төв байгууллагуудын холбогдох сангуудтай уялдуулах, мөн хүн ам орон сууцны  2020 оны ээлжит тооллогыг явуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

    Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг дүүрэгт зохион байгуулж явуулах Дүүргийн тооллогын комисст дүүргийн Засаг дарга тооллогын комиссын даргаар,  дүүргийн статистикийн хэлтсийн дарга тооллогын комиссын орлогч даргаар, хүн амын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн тооллогын комиссын нарийн бичгийн даргаар ажиллахаар бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын А435 дугаар захирамжаар баталсан. Хорооны түр товчооны даргаар дүүргийн хорооны засаг дарга, хүн ам, өрхийн мэдээллийн сан хариуцсан зохион байгуулагч түр товчооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллах юм.

       Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг явуулснаар ямар ач холбогдолтой вэ?
    Хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2010 онд явуулсан байгаа. Энэ тооллогоос хойш төр засгийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийнхэрэгжилт, нийгэм, эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодохойлоход хүн амын талаарх илүү өргөн мэдээлэл бий болгох шаардлага тулгарч байна. Энэхүү хүн амын талаарх өргөн мэдээллийг бий болгоход хүн ам, орон сууцны засврын тооллого нь суурь мэдээлэл нь болох юм.
    Тооллогоор хүн ам, өрхийн мэдээллийн санг холбогдох сангуудтай уялдуулж, хоорондын уялдаа холбоо, чанарыг сайжруулна. Ингэснээр мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдүүлэх нөхцөл хангагдаж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ чирэгдэлгүй, түргэн шуурхай болох юм.
      Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.   

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!