MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Уугуул иргэд тайван амьдрах эрхтэй болсондоо баярлаж байна

    Уугуул иргэд тайван амьдрах эрхтэй болсондоо баярлаж байна

    2015-06-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны  нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох ажлын явц ямар байгаа талаар газар дээр нь танилцаж, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр дээрх хороодод ажиллалаа. Энэ үеэр БОНХАЖ-ын сайд 11 болон дөрөвдүгээр хорооны зарим айлаар орж, ахуй амьдралтай нь танилцав. Эхний орсон айл Зайсангийн амны Л.Даваасүрэн гуйнх байлаа. Тэрбээр оршин сууж буй газартаа 60 жил амьдарчээ. Харьцангуй жижиг газарт олуулаа амьдардаг Л.Даваасүрэн гуай “Энэ олон жилийн турш алга дарам газраа өмчилж авч чадахгүй нь гэж их айж байлаа. Одоо бол эмээ нь бүтэн нойртой хонож чадахаар боллоо. Бид их баяртай байна” гэлээ.

    ХУД-ийн 11 хорооны иргэн Б.Улаанхүү гуай хараа муутай, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ажээ. Тэрбээр 30 гаруй жил амьдарч байгаа газраас нь  хэн хэзээ хөөх бол гэсэн үргэлжийн айдастай амьдарч ирснээ хэлж, олон жилийн хүсэл нь биелж  ямар ч байсан хүнд үзүүлэх бичиг баримттай болж байгаадаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд туйлаас талархаж байгаагаа хэлсэн юм. БОНХАЖ-ын сайд үргэлжлүүлэн тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэдтэй очиж уулзаж, газар ашиглах гэрчилгээолголтын талаар мэдээлэл өгч, ярилцлаа. Гэрчилгээний эхний хэсгийг ирэх долоо хоногоос олгож эхлэхээ сайд албан ёсоор мэдэгдэв. Энэ үеэр тус хорооны хамгийн өндөр настай иргэн 105 настай С.Дарь салбарын сайдад талархлаа илэрхийлж, мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгаа дэлгэн угтав. С.Дарь гуай мөн л бусдын адил бор гэрийг нь ачаад явчих вий гэж үргэлж айж явдгаа хэлж, айдсыг нь арилгаж албан ёсоор газрын гэрчилгээг нь шийдэж өгч байгаа Д.Оюунхорол сайдад маш их баярлаж буйгаа хэлж, насыг нь аваарай гэж ерөөсөн юм.  “Эмээ нь ядаж 70,80 настай байсан бол хөгжлийн хурдаас дүүжлэгдэх юмсан” гэж хэлсэн эмээгийн үг тэнд цугларсан олон хүний сэтгэлд дулаан санагдсан билээ. ХУД-т ажилласан БОНХАЖ—ын сайд Д.Оюунхорол Зайсангийн 11 дүгээр хорооны иргэдтэй мөн уулзлаа.

    Салбарын сайд иргэдэд хандан олон жил шийдэгдэлгүй ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл их байгаа, гэхдээ бэрхшээлээс айлгүй асуудлыг барьж авсан нь зөв байжээ гэдгийг ард иргэдийн баярласан царайнаас хараад улам бүр ойлгож байгаагаа хэлж байв. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 10-ны өдөр уугуул иргэдийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үедээ асуудлыг аль болох даруй шийдэхээр ажиллаж буйгаа хэлсэн. Харин энэ удаад асуудал шийдэж буйгаа баталгаажуулан өөрийн биеэр ирж уулзаж байгаад ард иргэд бүр ч их баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

    Иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын бэлтгэлийг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлжээ. БОНХАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан,  1996 оноос өмнө амьдарч байсан иргэдийн судалгааг  явуулж,  уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн, асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хайн ажиллажээ. Мөн кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн дөрвөн  аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан  хоёр  хорооны зургаан  хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал  хийлгэсэн  байна. Зайсангийн амны 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 689 нэгж талбар дээр, Арцатын амны 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 178 нэгж талбар дээр, нийтдээ 867 хэмжилт хийж, кадастрын зураглал гаргажээ. Энэ зураглалаас харахад нэгж талбарын тоо өмнөхөөс нэмэгдээд байна.  Тухайлбал, Зайсангийн аманд анхны мэдээгээр 523 өрх байсан болкадасртын зураглал шинээр хийсний дараа  698 болж нэмэгджээ.  Иргэд өөрсдийн амьдарч буй газраа  үр хүүхэддээ хуваах, олон хүний нэр дээр бүртгэлжүүлэх гэсэнтэй холбоотойгоор нэгж талбарын тоо ингэж нэмэгдсэн хэмээн ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс тайлбарлав.

    Уг ажлыг гүйцэтгэхявцад газрын хэмжээхарилцан адилгүй, нэг хашаан дахь айл өрхийн тооолон, газрын маргаантай, орох гарах зай завсаргүй шахаж буусан, хаягийн шилжүүлэггүй гэх мэт олон бэрхшээл тулгарч буй ажээ. Тухайлбал, ХУД-ийн Арцатын аманд л гэхэд хамгийн бага  нь  247.07 м.кв талбайтай айл байхад хамгийн том нь 6308.27 м.кв талбайтай айл байгаа ажээ. Хуулийн дагуу нэг иргэнд 0.05 га-гаас ихгүй газарт гэрчилгээ олгох тул  том талбайтай айл өрхүүдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцон ажиллаж байна. Харин төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршиж буй, бусад газар ашиглагчийн  болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан тохиолдолд газар ашиглах гэрчилгээг олгох боломжгүй байна. Түүнчлэн үерийн ам, далан, жалганд буусан, аливаа шатны шүүхэд  маргаантай,  0.05 га-аас их талбайтай, тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлгүй,  уугуул биш иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа ажээ.

    Гэхдээ л олонхи айл асуудлаа шийдүүлж байгаадаа нэн баяртай. ХУД-ийн 11 хорооны иргэн Н.Должин “Юм хийдэг хүн төрд гарахад доод хүмүүс нь хөдөлдөг юм байна. 6 жил битгий хэл 60 жил ч хөөцөлдөөд авч чадахааргүй гэрчилгээг маань 6-хан сарын дотор олгож байгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд үнэхээр их талархаж, баярлаж байна” гэж хэлж байв. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!