Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 ны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/314 дүгээр захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2015 оны 6 дугаар сарын 16-нд ХУД-ийн 4-р хорооны аж ахуйн нэгжийн тохижилт, ногоон байгууламж, гадна тохижилтыг 14 хоног тутам шалгаж үнэлгээ өгч ажиллалаа.
“Инээмсэглэл” буюу тохижилт сайтай цэмцгэр байгууллага үнэлгээг 12-р цэцэрлэг, 63-р сургууль, ХУД-н Нэгдсэн эмнэлэг, “Төвхөн тулга" мини супер маркет, “Алтай хангай” хүнсний дэлгүүр, “Шинэ гацуур” хүнсний дэлгүүр “Тунгалаг боорчи” хүнсний дэлгүүр, Вива Сити ААНХ, СӨХ, гэсэн 9 аж ахуйн нэгж хангалттай үнэлгээ авлаа.