MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨНӨӨДӨР ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

    ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨНӨӨДӨР ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

    2015-06-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Япон Улсын Шизүока мужийн төлөөлөгчид өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж байна. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Яги Тошихиро тэргүүтэй тэдгээр төлөөлөгчдийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

    Япон Улсын Шизүока мужийн төлөөлөгчид өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж байна. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Яги Тошихиро тэргүүтэй тэдгээр төлөөлөгчдийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд Япон Улсад хийсэн айлчлалын хүрээнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужтай найрамдалт харилцааны гэрээнд гарын үсэг зурснаар хоёр талын хамтын ажиллагаа эхэлсэн юм. Уулзалтын эхэнд Засаг дарга П.Ганхуяг хоёр талын ажилтан ажиллагсад, сурагч багачууд харилцан зорчсоноор найрамдалт харилцаа хязгаарлагдаагүй гэдгийг тэмдэглээд өнөөгийн судалгааны түвшинд яваа олон салбарын ажлуудыг ажил хэрэг болгоход анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэллээ. Үүний хариуд Гадаад харилцааны хэлтсийн дарга Яги Тошихиро өнгөрсөн хугацаанд талууд олон салбарт амжилттай хамтарч ажилласан гэдгийг онцлоод хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлэв.
    Өнөөдрийн уулзалтын үеэр ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа дүгнэж цэгнэсний зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа харилцан санал солилцлоо. Мөн найрамдалт харилцаа тогтоосны 4 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр тохиролцоонд хүрэв. Дорноговь аймаг-Шизүока муж хамтарч ажилласан энэхүү хугацаанд жил бүр ойгоо тэмдэглэж ирсэн байна. Өнгөрсөн жил буюу Шизүока мужтай найрамдалт харилцааны гэрээ байгуулсны 3 жилийн ойг Японд тэмдэглэхэд тус аймгийн 70 сурагч, 28 бизнес эрхлэгч, 6 багш нийт 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Харин энэ жил буюу 4 жилийн ойг Сайншанд хотноо ирэх 8 дугаар сарын 5-6-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, Шизүока мужийн дарга болон багш сурагчдын төлөөллийг хүлээж авахаар тогтлоо.

    Хамтын ажиллагаатай Шизүока мужид өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн 173 сурагч, 12 багш, 60 гаруй албан хаагч, бизнес эрхлэгч болон хувийн хэвшлийн 200 гаруй хүн, нийт 400 гаруй төлөөлөгч Япон Улсаар туршлага судлаад ирсэн байна. Одоогийн байдлаар манай аймаг  Шизүока мужаас гадна Болгар Улс, БНСУ-ын Ульсан хот, Австрали улсын Куинсланд муж, Буриадын Иволгын муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Дарханмуумянган хошуу, үйлдвэрлэлийн томоохон бүс нутаг болох Бугат, Ордос хотуудтай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн Зүүн хойд Зүүн хойд Азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбооны гишүүн байгууллагаар хамтран ажиллаж байгаа юм

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ СҮРГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ

    2015-11-04 03:31:56

    ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА П.ГАНХУЯГ ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    2015-11-04 03:29:16

    ЗАМЫН-ҮҮД СУМАНД ШИНГЭН ТҮЛШ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖИЙН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

    2015-11-02 03:24:05

    ДОРНОГОВЬ АЙМАГТ МУЗЕЙН ОРЧИН ЦАГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

    2015-10-29 06:44:16

    ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2015-10-29 06:39:43

    ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ ХАН БАЯНЗҮРХ УУЛ

    2015-10-21 07:44:50

    ДОРНОГОВЬ АЙМАГТ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

    2015-10-20 02:45:58

    ӨНӨӨДӨР ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН 6-Р БАГТ 150 ХҮҮХДИЙН 10-Р ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2015-10-14 03:09:28

    Шинэ мэдээ

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
    2025-08-02 10:53:00
    2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа
    2025-08-01 09:51:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Таехюн Лийг хүлээн авч уулзлаа
    2025-07-31 09:32:00
    2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов
    2025-07-30 13:55:00
    Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
    2025-07-29 18:08:00
    Анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үг
    2025-07-26 16:11:00
    Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа
    2025-07-26 10:53:00
    Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа
    2025-07-25 18:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцлоо
    2025-07-25 17:17:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!