Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлээр өнөөдөр өглөө буюу 6 дугаар сарын 18-нд ОХУ-ын иргэн Б. Р. В ньToyota lexus RX330 маркийн У579КЕ03RUS дугаартай автомашиндВorner-KMB77 маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж улсын хил нэвтрүүлэхийг завджээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР