ХУД-ийн 2-р прокурорын газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтэс болон дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ИНХ-ын дарга болон хороодын Засаг дарга нарын оролцоо сэдэвт сургалт уулзалтыг зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагууд харилцан уялдаа холбоотой хамтран ажиллах, эрх үүргийн хэрэгжилт болон учир байгаа бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, урьдчилан сэргийлэх ажиллагааг үр дүнтэйгээр зохион байгуулах оршиж байгаа юм. Сургалтад ИНХ болон хороодын Засаг дарга нар оролцлоо.
Сургалтад Цагдаагийн 2-р хэлтсээс ахлах байцаагч Цагдаагийн ахмад Л.Болд хороодод гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал болон захиргааны хяналтад байгаа ялтнуудыг хороо тус бүрээр танилцуулж, дүүргийн 2-р прокурорын газрын Хяналтын прокурор М.Ням-Очир,Хяналтын прокурор П.Зоригт нар цагдаагийн хэлтсийн хяналтад байгаа ялтанд хяналт тавих ажилд хороодын Засаг дарга нарын оролцоо тэдгээрийн чиг үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ИНХ-ын дарга, хороодын Засаг дарга нарын оролцооны талаар мэдээллийг танилцууллаа.