Нийслэлийн төсөвт байгууллагын удирдлагатай байгуулсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний 2014 оны биелэлтийг дүгнэжээ. Өмчийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн хэмжээнд тэргүүний өмч эзэмшигч байгууллагаар тодорлоо.
Мөн Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, Хан-Уул дүүргийн Соёлын төв, Яаралтай түргэн тусламжийн төв, 161 дүгээр цэцэрлэг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/441 тоот захирамжаар Өмч эзэмшүүлэх гэрээг хангалттай сайн биелүүлж, тэргүүний өмч эзэмшигч байгууллагаар тодорсон юм.
Төр захиргааны 38, эрүүл мэндийн 20, есөн дүүргийн 539 төсөвт байгууллага, нийт 597 байгууллага гэрээгээ дүгнүүлсэн аж. Дашрамд сонирхуулахад, нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны А/12 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг гэрээг 5 багц, 11 үзүүлэлтээр 100 хүртэл оноогоор дүгнэсэн байна.
