Хан-Уул Эрүүл мэндийн төв нь Автомашингүй өдрийн хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08.00-16.00 цагийн хооронд Сөүлийн гудамж буюу Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд байрлаж иргэдийн амин үзүүлэлтүүдийг үзэж тодорхойлон, эрүүл мэндийн сурталчилгаа явууллаа. Уг үйл ажиллагааны багт НЭМ-ийн орлогч дарга Ш.Уранчимэг, НЭМ-ийн мэргэжилтэн Э.Алтнаа, Зүрх судасны их эмч П.Отгонтунгалаг, Яармаг салбарын хүүхдийн их эмч н.Балжинням, нүдний их эмч Б.Оюун, хавдрын их эмч С.Солонго, зүрх судасны сувилагч С.Навчаа, жолооч Х.Энхтайван нар ажиллалаа.