2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Сумын төвийн гэрэлтүүлэг, авто зам, тохижилт/Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Манхан, Ховд, Мөст, Чандмань сумдад/ хийх барилгын ажил(Багц 1,2)
Тендер шалгаруулалтын дугаар: АБЗ-2015/08
Зам, тээврийн яам ньМУ-ын 2015 оны Төсвийн тухай хуулийн 3-р хавсралт Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтдахь “Сумын төвийн гэрэлтүүлэг, авто зам, тохижилт/Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Манхан, Ховд, Мөст, Чандмань сумдад/ хийх барилгын ажил” (Багц 1, 2)-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 250 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Зам, тээврийн яам
Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,
Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
ахлах мэргэжилтэн Д.Энхтуяа
Утас:62263185