Огноо: |
2015 оны 05 дугаар сарын 29 |
Тендер шалгаруулалтын нэр: |
“Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН- 2719/0240 төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах Ложистикийн төвийн гадна цахилгаан хангамжийн /110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, Ложистикийн төвийн дэд станц/ барилга угсралтын ажил. |
Тендер шалгаруулалтын дугаар: |
ЗТЯ-2015/07 |
Монгол Улсын Зам, тээврийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН- 2719/0240 төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах Ложистикийн төвийн гадна цахилгаан хангамжийн /110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, Ложистикийн төвийн дэд станц/ барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь200,000 мянган төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт энэхүү ажлыг гүйцэтгэх үнийн саналын 2%-тай тэнцүү дүнтэй төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11.30 цагтнээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол Улсын Зам, Тээврийн Яам
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11,
Засгийн газрын XIII байр, 210 тоот
Утас: 62-263171 / Факс: 11-312315