2015 оны 05 –р сарын 19
Тендер шалгаруулалтын нэр: Булган аймгийн Сэлэнгэ сум. Сэлэнгэ мөрний 437.02 у/м
төмөрбетон гүүрийн барилгын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ТБГ-2015/02
Зам, тээврийн яам ньМУ-ын 2015 оны Төсвийн тухай хуулийн 3-р хавсралт Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтдахь “Булган аймгийн Сэлэнгэ сум. Сэлэнгэ мөрний 437.02 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 250 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
· Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх авто зам, гүүрийн зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар
· Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
· Гүйцэтгэгчийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
· Гүйцэтгэгчийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан аудитаар баталгаажуулсан, татварын байгууллагын тодорхойлолт/
· Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн нийлбэр нь 3000.0 сая төгрөг
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 1500.0 сая төгрөг
Тендерийн хамт 210 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06–р сарын 19-ний өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06–р сарын 19-ний өдрийн 14.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Зам, тээврийн яам
Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,
Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
мэргэжилтэн Б.Минжбадам Утас:62263185