Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтын үеэр ШХАБ-ын Нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцевтай уулзаж ШХАБ-ын тээврийн сүлжээнд Монгол Улсын тээврийн сүлжээг уялдуулан хөгжүүлэх, ШХАБ-ын оролцоотой банк санхүүгийн байгууллагын хүрээнд Монгол улсын дэд бүтцийн салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар санал солилцов.