MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АРХИВЧДЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ОХУ-Д ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    АРХИВЧДЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ОХУ-Д ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2015-04-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Хуралдаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Түүх, баримт бичгийн газрын дэд захирал И.В.Фетисов нар болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

    Энэ удаагийн хуралдаанаар 1992-2015 оны хамтын ажиллагаа, хамтран ажиллах протоколуудын биелэлтийг дүгнэж, “Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцэн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

    Хуралдаанд “Хамтарсан комиссын 1992-2015 оны үйл ажиллагаа болон протоколуудын биелэлтийг дүгнэх” талаар Архивын ерөнхий газрын дарга И.Саруул илтгэл хэлэлцүүлсэн юм.  Тэрээр “ХХ зууны эхэн хагасын Монгол Улсын түүх, Монгол, Зөвлөлтийн харилцааны түүх, коминтернээс Монголын талаар явуулсан бодлого, үйл ажиллагаанд холбогдох ОХУ-ын архивын материалыг илрүүлэх, судлах, хуулбарлан авах талаар өнгөрсөн хугацаанд ихээхэн ажил хийсэн байна. Эдгээрийн ихэнх нь ОХУ-ын төрийн архивуудад “нууц” зэрэглэлтэй олон арван жил хадгалагдаж байсан, өнгөрсөн зууны эцсээр буюу 90-ээд оноос нээлттэй болгосон материалууд болно. Энэ ажлын үр дүнд Монголын Үндэсний төв архив болон Гадаад харилцааны төв архивын сан хөмрөг ОХУ-ын төрийн архивуудаас хуулбарлаж авсан баримт бичгээр нэлээдгүй баяжсан. Түүнчлэн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны тусгай архивт хадгалагдаж буй БНМАУ-ын иргэдэд холбогдох хавтаст хэргүүдийг судлах талаар өнгөрсөн хугацаанд нэлээдгүй ажил өрнүүлэхэд Холбооны аюулгүй байдлын албаны тусгай архивын зүгээс дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын тал гүнээ талархаж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд архивын салбар дахь Монгол, Оросын Хамтарсан комиссоос гүйцэтгэсэн ажлыг олон нийтэд сурталчлахад хоёр тал анхаарах нь зүйтэй” гэдгийг цохон тэмдэглэлээ.

    Харин ОХУ-ын комиссын талаас ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов “ОХУ-ын бүс нутгийн архив болон Монгол Улсын аймгийн архивуудын тасгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг Монголын талаас тавьлаа. Бүс нутгийн хамтын ажиллагаа нь хилийн бүс нутгийн хамтын ажиллагаа гэж ойлгож байна. Хоёр орны архивын удирдах ерөнхий газрууд нь архивуудыг хооронд нь уулзалдуулах гэх мэт үйл ажиллагаа явуулах нь чухал” хэмээсэн юм. Мөн тэрээр “Комиссын дүрэмд хуралдааныг жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулахаар тусгасан бөгөөд 1992 оноос хойш нийтдээ 20 удаагийн хурал болсон байна. Энэ хугацаанд бид архивын салбарт хамтран ажиллах хүрээнд маш олон ажлыг хийж, гүйцэтгэжээ. Басхүү энэ удаагийн хуралдаанаар хамтарсан комиссын цаашдын үйл ажиллагааг идэвхтэй байхаар хэлэлцлээ. Хуралдааныг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын талд талархал илэрхийлье” гэв.

    Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын харилцааны холбогдолтой түүхийн нэн чухал баримт бичгүүдийг судлах, шилжүүлэн авах боломжтой болсон бөгөөд талууд “Монгол Оросын эдийн засгийн харилцаа. 1955-1985 он” сэдэвт түүхэн баримт бичгийн хамтарсан үзэсгэлэн гаргах, “Монгол-Оросын эдийн засгийн харилцаа. 1955-1985 он”  баримт бичгийн эмхэтгэлийг 2016 онд бэлтгэж дуусгахаар тохиролцов.  Түүнчлэн “Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа. 1961-1991 он” баримт  бичгийн  эмхэтгэлийн II ботийг хэвлэж гаргасныг сайшааж, Талууд эмхэтгэлийн III ботийг 2015 оны эцсээр хэвлэхээр тохиролцсон юм.

    Харин боловсон хүчин бэлтгэх, мэргэжил, арга зүйн удирдлагыг сайжруулах ажлын хүрээнд ОХУ-ын  Бүх Оросын  албан хэрэг хөтлөлт, архив судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион байгуулдаг мэргэжил дээшлүүлэх сургалтыг Талууд өндрөөр үнэлж, цаашид тус хүрээлэнг түшиглэн монголын архивчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үргэлжлүүлэхээр тохиролцож, сургалтын асуудлаар хамтын ажиллагааны бусад хэлбэрийг хэлэлцэхээр болсон юм. Мөн орон нутгийн архивууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатайг талууд хэлж байлаа.

    Ийнхүү хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан амжилттай болж өнгөрсөн бөгөөд Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын XXII ээлжит хуралдааныг 2016 онд ОХУ-д зохион байгуулахаар боллоо.


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Архивын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:53

    Архивын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:31

    Архивын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:07:02

    Архивын ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:47

    Архивын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:31

    Архивын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:01:06

    Архивын ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлын инфографик мэдээг танилцуулж байна

    2020-04-20 01:00:42

    “Халхын гол-1939” архивын баримт, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ

    2019-09-05 08:18:38

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!