MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ДЦС-4-ийг дахин 150 МВт-аар өргөтгөх боломжтой гэв

    ДЦС-4-ийг дахин 150 МВт-аар өргөтгөх боломжтой гэв

    2015-04-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд ноён Элчин сайд ОХУ-ын эрчим хүчний "Биотек" компанийн тухай танилцууллаа. Тус компани нь дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн системийг боловсруулж, бүх төрлийн түлш хэрэглэн алслагдсан бүсүүдэд найдвартай, хямд эрчим хүч ашиглах боломжийг олгож байгаа бөгөөд зөв хэрэглэсэн тохиолдолд 70 хувь хүртэл түлшний хэмнэлт гаргаж байгаа талаар мэдээлж, тус компаний бүтээгдэхүүнийг Монголын эрчим хүчний салбарт их ашиг тустай байх болно гэж үзэж байгаа учраас өөрийн биер ирж танилцуулж байна гэв.

    Дараа нь “Дарханы Дулааны Цахилгаан Станц”-ын турбины шинэчлэлтийн төслийн гүйцэтгэгч “АСЭН” компаний асуудлын талаар мэдээлэл өглөө. Тус компани нь гэрээний үүрэг даалгавараа биелүүлэхгүй ажлын явцыг 2 жилээр удаашруулаад байгаа юм. ЭСЯ-д ирсэн мэдээллээр Эрчим хүчний яамны төлөөлөгчид болон Германы KFW банкны төлөөлөгчид Москва хотод томилогдон ажиллаж, “АСЭН” компанийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж байгаа юм байна. “АСЭН” компани төслийн барилга угсралтын ажлыг энэ жилийн сүүлд гүйцэтгэж дуусах гэрээтэй байгаа тухай танилцуулсан. Тус гэрээний дагуу Монгол Улсад одоогийн байдлаар 2 вагон туслах тоног төхөөрөмж оруулж ирсэн бөгөөд саяхан“АСЭН” компанитай холбогдоход тус компаний төлөөлөгчид яг одоогийн байдлаар угсралтын гол тоног төхөөрөмж болох турбин болон турбингенераторын хэсгүүдийг ачуулж байгаагаа илтгэсэн. Эдгээр тоног төхөөрөмжүүд 2-3 долоо хоногийн дараа Монгол Улсад хүргэгдэх юм байна. Ингээд “АСЭН” компани амлалтынхаа дагуу энэ оны сүүлчээр төслийн ажлыг бүрэн гүйцэтэж дуусгахаа мэдэгдсэн гэв.

    Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ, эрхэмсэг ноён И.К.Азизов та болон танай хамт олонд “Дарханы Дулааны Цахилгаан Станц”-ын турбины шинэчлэлтийн төслийн гүйцэтгэгч “АСЭН” компаний асуудалд анхаарал тавин ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье. Таны тусламж, дэмжлэгийн ачаар тус төслийн явц урагшилж байгаад бид их баяртай байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын KFW банк энэ төслийн ээлжит төлбөрийг олгохоор ажиллаж байгаагаа бидэнд мэдэгдсэн. Тиймээс “АСЭН” компани нь энэ оны сүүлээр төслийг гүйцэтгэж дуусна гэдэгт бид найдаж байна. “Биотек” компаний талаар мэдээлэл олгосонд баярлалаа, их сонирхолтой мэдээлэл байна,  бид тус компаний үйл ажиллагааг судлах болно гэв.

    Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын "Союз" компани ба "Ренова" групптэй хийсэн уулзалтын талаар товч мэдээлэл өгч, цаашид дээрх компаниуд Улаанбаатар хотын ДЦС-уудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гээд хэрэв ДЦС-4 дээр дахин өргөтгөл, шинэчлэлт хийгдвэл 150 МВт хүртэл хүчин чадал нэмэгдүүлэх боломжтой гэж дүгнэсэн байгаа гэв. Хэрэв эдгээр компаниудад боломж олговол энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд шаардлагатай гэж үзвэл бид улс төрийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэв.  

    Уулзалтанд  ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Сандуйжав, мэргэжилтэн Ж.Жанарбаатар, мэргэжилтэн Э.Солонгоо, “Дарханы Дулааны Цахилгаан Станц”-ын турбины шинэчлэлтийн төслийн удирдагч С.Дэлгэрбаяр нар байлцлаа. ОХУ-ын ЭСЯ-наас Эдийн засгийн зөвлөх Б.Б.Дагбаин, Гуравдугаар нарийн бичгийн дарга  А.С.Савинов хамторолцов.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!