MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    2015-04-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

    Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

    Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө гаргаснаар одоогийн үйлдвэрүүдийн нөөцөлдөг 3000 орчим тн ноолуур дээр нэмж 1670 орчим тн түүхий ноолуур бэлтгэнэ. Нэмж авсан ноолуураас жилийн хугацаанд 864 тн самнасан ноолуур бэлтгэж экспортлох боломжтой.

    Самнасан ноолуурыг экспортод  гаргаснаар 77,5 сая ам.доллар буюу 154 тэрбум төгрөгийн экспорт хийж, 54 тэрбум төгрөгийн орлого нэмж олох боломжтой гэж тооцоолж байна.

    Түүхий ноолуурыг 100 хувь дотооддоо боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нэмэлтээр хөнгөлөлттэй зээлийн 300 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байдаг байна.

    Манай улс 2014 онд 19,2 сая ямаанаас 7000 орчим тн ноолуур бэлтгэжээ. Энэ нь түүхий ноолуурын дэлхийн хэрэгцээний 40 хувийг бүрдүүлдэг бол 50 хувийг нь БНХАУ, үлдсэн 10 хувийг бусад улс нийлүүлж байна.

    Өнөөдрийн байдлаар ноолуур боловсруулах салбарт 130 гаруй жижиг, дунд, том үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, нийт 700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл хийж үүнээс 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолж  байна. Гэвч бэлтгэж буй ноолуурын 85 орчим хувийг зөвхөн угаасан, самнасан хэлбэрээр буюу өртөг бага шингээж экспортолсон нь нийт экспортын 85 хувийг бүрдүүлж байна. Ноолууран түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулбал 2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл хийх боломжтой юм.

    Зарим аймагт гарсан ой хээрийн түймэр болон малын гоц халдварт өвчинтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна

    Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр тус нэгийг олгоно. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс олгоно. Мөн Түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сум дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгож, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

    Засгийн газрын энэ хуралдаанаар улсын нөөцөөс олгосон гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах болон гэр тээвэрлэн хүргэх шатахууны зардалд нийт 470 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий комдандлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байгаа “БМП” маркийн байлдааны зургаан машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд даалгалаа.

    Мөн Ой, хээрийн түймэртэй тэмцэх болон мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хохирлыг арилгах, хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, өвчилсөн малыг эмчлэх болон бусад зардалд зориулан 842 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

    Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар Улаанбаатар хот орчим болон 14 аймагт нийт 86 удаагийн ой, хээрийн түймэр гарч, нэг хүн нас барж, 7 хүн гэмтжээ. Түймрийн улмаас байгаль экологи болон эд хөрөнгөд учирсан нийт хэмжээг тогтоохоор Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, орон нутгаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

    Эдгээр түймрийг унтраахад онцгой байдал, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд оролцсон нийт 6000 орчим хүн, 650 орчим машин, мотоцикль дайчлагдан ажиллажээ. 

    Төмөрзамын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо

    Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө  хүртлэх 23,4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д гурван жилийн хугацаатай олгохоор боллоо.

    Тус компанитай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээ дуусгавар болоход төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид шилжүүлэн авахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.

    Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Төмөртэйн уурхайгаас жилд 3 сая тн-оос доошгүй төмрийн хүдэр олборлож, “Болд төмөр ерөө гол” ХХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын шугамаар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлснээр жилд 1,5 саяас доошгүй тн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэж, төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн  салбарыг хөгжүүлж, улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

    Уул уурхайн сайд дараах асуудлуудаар танилцуулга хийлээ

    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож буй ажлын талаар Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хуралдаан бүрт танилцуулга хийж байгаа юм. Тэрээр ААН, иргэд, олон нийтийн байгууллагад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна гэлээ.

    Нийт хуульд хамрагдсан 488 тусгай зөвшөөрлөөс өнгөрсөн долоо хоногт хүсэлт ирүүлсэн 316 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай 201, ойн сантай давхцалтай 13, ус бүрэлдэх эхтэй давхцалтай 60 тусгай зөвшөөрөл байна. Жагсаатаар БОНХАЖЯ-д хүргүүлсэн бөгөөд хилийн зааг тогтоох, ажлын хэсгүүд томилох зэрэг ажил хийгдэж, зөвлөлдөж байгаа юм байна. 

    Хувьцааны төлбөрийг аваагүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэнэ

    Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Монгол Улсын 1503 984 иргэн 1583 628 456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилт хийсэн байна. Гэтэл хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны төлбөрийг төлөөгүй өнөөг хүрсэн бөгөөд эдгээр иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргажээ. Энэ дагуу дээрх иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгалаа.

    Засгийн газрын энэ хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой”-н ХК-ийн байгуулах хөрөнгө оруулалт болон холбогдох бусад гэрээ, хэлцлийн нийт дүн нь урьдчилсан байдлаар тус компанийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан тэнцлийн активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй байхаар байгаа тул их хэмжээний хэлцэл гэж үзсүгэй хэмээн Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

    Энэ тогтоолыг гэрээ, хэлцэл байгуулахдаа баримтлан, үр дүнг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад даалгалаа.

    Товч мэдээ

    • - Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 
    • - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хууль зүйн яам хуулийн төслийн талаар яамдаас санал авч, санал дүгнэлтийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан бөгөөд уг саналыг хууль санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж үзлээ.
    • - УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, төсөл санаачлагчид зарим саналыг уламжлахаар тогтлоо.
    • - Монгол Улсын Хөгжлийн банк Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Банк хоорондын нийгэмлэгийн “түнш банк”-ны эрх авах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа. 
    • - Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталж, энэ ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
    • - 2015 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилгаа нөхцөлгүйгээр худалдаж, борлуулалтын орлогоор 2015 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвшөөрлөө.
    • - Олон улсын байгууллага, гэрээ, конвенцын итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай “Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа.
    • - Газрын тосны хайгуулын тухай “Увс I” талбайд Газрын тосны газар болон “Монголиа гладвилл Увс петролиум” ХХК-ийн, “Хэрлэн тохой XXVIII” талбайд Газрын тосны газар болон “Хонгконг Вэллэк индастриал” компанийн хооронд тус тус Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
    • - Газрын дор хүхрийн хүчлээр уусган уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралтаар баталж, 2016 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    2025-12-13 18:29:00

    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа

    2025-12-12 16:36:00

    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

    2025-12-12 14:38:00

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    2025-12-11 07:51:00

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    2025-12-10 13:27:00

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо

    2025-12-09 18:40:00

    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

    2025-12-09 14:03:00

    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА

    2025-12-09 11:20:00

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!