Япон Улсын олон улсын Жайка байгууллагаас “Гүүрийн засвар, арчлалтын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийг 2013 оны 7 дугаар сараас Зам, тээврийн яам, Нийслэлийн Авто замын газартай хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд авто зам, гүүрийн инженер мэргэжилтэй авто зам, гүүрийн засварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүнийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах доорх шаардлагыг хангасан хүмүүс CV, төрийн албан хаагчийн анкет, дипломны хуулбар, мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтаа 2015 оны 4 дүгээр сарын 13-ны дотор Зам, тээврийн яамны 403 тоотод Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Сугаржавт өөрийн биеэр авчирч өгнө үү.