MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийтийн тээвэр, өргөх байгууламжийн аюулгүй байдалд анхаарч байна

    Нийтийн тээвэр, өргөх байгууламжийн аюулгүй байдалд анхаарч байна

    2015-03-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2015.03.30

    Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах “Хүний төлөө – Зөв тус” аян шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмж, аюулгүй байдал, өргөх байгууламж болон нийтийн тээврийн үйлчилгээнд хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээгээр үргэлжилж байна. МХЕГ-аас УБ-Дархан чиглэлд Хустайн даваанаас Дархан хүртэлх 22,7 км авто замын шинэчлэл, энэ чиглэлийн хот хоорондийн ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг шалгасан бол Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Есөнбулаг сумын ЗДТГ, Тээвэр автозамын газар, Мөнх-Алтайн дээж ХХК-тай хамтран хувийн автомашинаараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийг бүртгэж, шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл өгснөөр иргэд баталгаатай нийтийн тээврийн үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.

    Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар,“Wizard экспресс консталинг” ХХК-тай хамтран авто краны машинч, оосорлогч, дохиочин, барилгын өргүүрийн үйлчлэгч ажилтан нарт мэргэжил олгох сургалтыг орон нутагтаа зохион байгуулан, 54 айлын 10 давхар орон сууцанд ашиглаж буй лифт, “Хасу” худалдааны төвд ашиглагдаж байгаа эскалаторын техникийн бэлэн байдал, бичиг баримтын баяжилт, хөтлөлтөд хяналтын үзлэг хийж инженер техникийн болон үйлчлэх ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. 

    Төв, Дорноговь, Дундговь, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Шингэрүүлсэн шатдаг хий, шатахуун түгээх станцийн үйл ажиллагаанд шалгалт явуулан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослыг тэглэх, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж өгсөн аж.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүр бүхий автотээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага” сэдэвт салбарын үзүүлэх сургалтыг Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв, “Юнигаз” ХХК-тай хамтран зохион байгуулж, нийтийн таксийн тээврийн үйлчилгээний “Дан соёмбо” ХХК-ний удирдлага, инженер техникийн ажилтан, жолооч нар болон Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогч инженер, техникийн ажилтнуудыг хамруулсан байна.

    Түүнчлэн

    ·  Сүхбаатар аймгийн Зэвсэгт хүчний 338-р ангийн авто кран, Баруун-Урт Эрдэнэцагааны 35 кВ-ын 197 км ЦДАШ, 110/35/10-кВ-ын дэд станцын барилга, Баруун-Урт сумын “Өөдлөх дөл” ХХК-ийн шингэрүүлсэн шатдаг хийн станцын барилга байгууламж,

    ·  Архангай аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж 120 айлын орон сууц, 320 хүүхдийн хичээлийн байр, “Булган хангай” хороололын дулааны цахилгаан станцын барилга байгууламж,

    ·  Орхон аймгийн Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Төв шуудангийн барилгын ашиглалт,

    ·  Дорнод аймгийн Чойбалсан сумын Урлаг спортын заалны барилга,

    ·  Өвөрхангай аймгийн Уянга сумын Соёлын төвийн барилга, Бүрд суман дахь ӨВ-дулаан ХХК,

    ·  Булган аймгийн Баян-Агт сумын соёлын төв, Хануй, Эгийн голын гүүр, Тэшиг сумын 240 суудалтай сургуулийн өргөтгөлийн  барилга, “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган салбар,

    ·  Ховд аймгийн Манхан сумын 500 хүний суудалтай Спорт цогцолборын барилга,

    ·  Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдад барьж байгаа автомашиныг хийгээр цэнэглэх станц,

    ·  Говь-Алтай аймгийн Мандал-Алтай ХХК-ийн Хөв булгийн нүүрсний уурхай,

    ·  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3, 5 дугаар цэцэрлэгийн барилга,  

    ·  Дархан-Уул аймгийн ШУТИС-ын харъяа сургуулийн хичээлийн байр, 2200 хүний суудалтай спорт цогцолборын барилга,

    ·  Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын байр, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Шивээговь сумын 3-р сургуулийн барилга,

    ·  Өмнөговь аймгийн “ӨБЦТС” ХХК зэрэг 43 обьектод хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг бууруулах, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилга, объектын чанар аюулгүй байдлыг хангуулах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.  

    НМХГ-аас улсын төсвийн хөрөнгөөр болон шинээр барьж байгаа Их хуралдайн үйлчилгээ, оффисын барилга, “Стандарт групп”, “Номин констракшн” ХХК-н орон сууцны 20 блок барилга, “И Си Си” ХХК орон сууцны барилга, “Тесо” ХХК-н орон сууцны барилга, “Глобал хурд” ХХК-н оффис үйлчилгээний барилга, иргэн Батзоригийн оффис үйлчилгээний барилга, иргэн Г.Жавхлантөгсийн үйлчилгээтэй орон сууцны барилга, “Сувдан алх” ХХК-н үйлчилгээний 10 давхар барилга, “Морнинг стар лэнд” ХХК-н орон сууцны барилга, Улаан загалмайн хорооны орон сууцны барилгад хяналт шалгалт хийсэн байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!