MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Шадар сайд Дундговь аймагт ажиллалаа

    Шадар сайд Дундговь аймагт ажиллалаа

    Мэдээ 2015-03-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол улсын Шадар сайд Хүрэлсүх Дундговь аймагт ажиллаж онцгой байдал, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагаа, стандартчилал хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн оны  ажлаараа салбартаа тэргүүлсэн байна. Шилдэг хэлтсийн албан хаагчид  шадар сайдыг аймгийнхаа төв талбайд  хүндэтгэн угтсан юм. “Дуу хуурын өлгий  Дундговь аймагт энэ жил хаваржилт сайхан байгаа. Зарим суманд мал төллөөд бараг дууссан” гэдгийг аймгийн засаг дарга Шадар сайдад танилцууллаа.

    Өнгөрсөн жил нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноор жижиг дунд үйлдвэрлэл хөгжих хандлагатай байгаа бөгөөд сөрөг тал нь зам тээврийн осол  гэмтэл нэмэгджээ. Аймгийн эмнэлэг болон зам дагуух Дэлгэрцогт, Хулд сумдын эмнэлэг түргэн тусламжийн машин дутагдалтай байгааг Засаг дарга Шадар сайдад дуулгасан. Шадар сайд салбарынхаа хэрэгцээнээс УАЗ-469 машин нэгийг олгохоо амалсан байна.

    Дундговь аймгийн хувьд уул уурхай биш аялал жуулчлал гол хөгжлийн чиглэл гэж үзэж байна. Тиймээс Их газрын чулуу, цагаан суварга зэрэг хүмүүс их ирдэг газруудынхаа зам дэд бүтцийг сайжруулах,  жуулчны баазуудын  стандартыг хангахад  анхаарч байгаагаа Засаг дарга Д.Од-Эрдэнэ танилцуулсан. Аймгийн орон нутгийн хөгжлийн санд энэ жил 4.5 тэрбум төгрөг хуваарилагдсан. Сумдад хуваагаад аймагтаа 2 тэрбум орчим нь үлдэнэ. Энэ мөнгөний нэг хэсгийг жуулчны баазуудад ариун цэвэр, бие засах газар байгуулахад зарцуулах бол багагүй хөрөнгөөр  300 үнээний ферм барих төслийг санхүүжүүлнэ гэлээ. 

    Аймгийн Засаг даргатай уулзсаныхаа дараа Шадар сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналт, Стандартчилал хэмжил зүй, худалдан авах ажиллагааны газрын ажилтан албан хаагчидтай уулзлаа. ”Дэлхий дээр байгалийн гамшиг ахуйн ослын хэмжээ өдөр ирэх бүр нэмэгдэж, энэ хэрээр онцгой байдлын албаны үүрэг хариуцлага  чухал болж байгаа. Дэлхийн ихэнхи оронд  тусдаа Онцгой байдлын яамтай байх болсон нь үүний нэг илрэл. Манай хоёр хөрш л гэхэд  ийм яамтай. Манай улс ч цаашид бие даасан яамтай болох ёстой” гэж үздэгээ Шадар сайд хэлээд бусдын амь нас эд хөрөнгийг  аврахын төлөө зүтгэдэг  хариуцлагатай албаа нэр төртэй хашихыг бие бүрэлдэхүүнд хүслээ. Харин мэргэжлийн хяналтынхны хувьд шалгаж дарамтлахаас илүүтэй ард иргэдэд зөвлөдөг, хамтарч ажилладаг байх ёстойг сануулсан юм.

    Худалдан авах ажиллагааны газрын хувьд дөрвөн хүнтэй. Аймгийн хэмжээнд бүх тендер, худалдан авалтыг хариуцан ажилладаг байна. Гол нь ил тод, шударга ажиллахыг Шадар сайд санууллаа. Аймгийн стандартчилал хэмжил зүйн газрын зарим  тоног төхөөрөмж муудаж хуучирсан байна. Энэ тал дээр анхаарахыг орон нутгийн удирдлага Шадар сайдаас хүссэн. Стандартчилал хэмжил зүйн газраар очих үедээ салбарын нөхцөл байдалтай танилцсан. Ирэх оны төсөвт хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг суулгах тал дээр анхаарна гэдгээ Шадар сайд хэллээ. Тэрээр аймгийн онцгой байдлын хэлтсээр орж, орон нутгийн гал сөнөөгч, аврагчдын машин техник, багаж хэрэгслийг үзэж сонирхсон байна. Шадар сайд говийн бүсээр ажиллахдаа "Эрдэнэс таван толгой" ХК, орон нутгийн "Таван толгой" ХХК, "Энержи Ресурс" ХХК, "Оюу Толгой" ХК, Гашуун сухайтын Хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах юм.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    2025-07-10 15:31:00

    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

    2025-07-10 13:04:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-07-09 19:25:00

    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

    2025-07-09 15:13:00

    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-09 13:11:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

    2025-07-08 22:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна

    2025-07-08 19:49:00

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна

    2025-07-07 20:00:00

    Шинэ мэдээ

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-09 13:11:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    2025-07-08 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна
    2025-07-08 19:49:00
    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!