MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

    ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

    2015-03-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил  дуусч, төвийн эрчим хүчний системд холбогдлоо.

    Үүнтэй холбогдуулан өнөөдөр түлхүүр гардуулах ёслол боллоо. Ёслолд Эрчим хүчний сайд Ө.Пүрэвбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов,  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар нар болон ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз компаний төлөөлөгчид оролцлоо.

    “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, маш огцом нэмэгдэж байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орсоныг Монгол Улсын төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт дурдсан байдаг.“ДЦС-4” ТӨХК нь нь 2011 оны сүүлээр 7 зуух, 6 турбинтай ажиллаж, 582 МВт-ын нийлбэр ачаалал авч ажиллаж байсан бол 2013 оны нэгдүгээр сард 602 МВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлыг давсан түүхэн дээд амижлтыг эвдсэн тохиолдол байлаа.  

    Хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хаах оновчтой хувилбар бол “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188Гкал/ц-аар өргөтгөх төсөлбайсан юм” гээд “Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө  70 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ийнхүү хэрэгжиж дууслаа. Энэ төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдэх юм. Мөн станцын дотоод хэрэглээний цахилгаан эрчим  хүчний хэмжээ 2 гаруй хувь буурснаар одоогийн тарифаар тооцоход жилд 25,82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэнэ” гэлээ.

    Түүнчлэн хамгийн богино хугацаанд буюу 2 жилийн дотор, хамгийн хямд зардлаар /1МВт-570 мянган ам.доллар/ хэрэгжсэн төсөл болсон юм. Хөрөнгө оруулалтын зардал бага, борлуулалтын орлого өндөр байгаа зэргээс хамааран уг төсөл хөрөнгө оруулалтын өртгөө 4.5-7.8 жилийн дотор бүрэн нөхөх юм.  Төслийг хэрэгжүүлэхэдОХУ-аас 150 мэргэжилтэн, угсрагчид, дотоодын 10 компанийн 160 гаруй ажилтан гээд нийт 310 гаруй хүн уг төсөл дээр ажиллаж маш богино хугацаанд амжуулжээ.Түүнчлэн ОХУ-аас том оврын 71 автомашин, 55 вагон болон нисэх онгоцоор нийт 350 орчим баглаа боодол бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлсэн ажээ.

      Станцын өргөтгөлийн энэ төслийг хэрэгжүүлсэнээр 2017 он хүртэлх хугацаанд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хааж, цаашид тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжид шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.

    Нээлтийн ёслолын үеэр төслийг хэрэгжүүлэхэдонцгой хувь нэмэр оруулсан инженер, техникийн ажилтнуудад “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал  тушаалаар мөнгөн шагнал, ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз компаний удирдлагын шийдвэрээр Хүндэт үнэмлэхээр тус тус шагналаа.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!