Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам,Хөгжлийн банк, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэд бүтэц-Эрчим хүч”төсөл хэрэгжүүлэх нэгжээс хамтран зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник хяналтынажлын арга зүй” сэдэвт сургалт, семинар 2015 оны гуравдугаар сарын 13 өдөр The Corporate Hotel & Convention center-т боллоо.
Сургалт семинарыг нээж ЭХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Л.Батсайхан, БХБЯ --ы Барилгын чанар, аюулгүй ажиллагааны газрын дарга Ц.Ганбат, “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал П.Ганбат нар товч үг хэллээ.
“Дэд бүтэц-Эрчим хүч”төсөл хэрэгжүүлэх нэгжийн техник хяналтын ажлын онцлог сэдвээр тус төслийн ТХА-ны дарга Б.Чулуунбаатар,
“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх төрийн бодлогын хэрэгжилтэд учирч буй зарим асуудал” сэдвээр ЭХЯ-ны ХШҮДАГ-ын
мэргэжилтэнХ.Бекболат,“Онцгой байдлын оролцоо” сэдвээр ОБЕГ-ын ГТТГ-ын Гал түймрийн хяналтын ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэд хурандааБ.Батбаатар, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр МХЕГ -ын ХААХХ -ийн дарга Г.Эрдэнэтөгс нарын зэрэг хүмүүс илтгэл тавьлаа.
Дараа нь тавьсан илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт семинараас гарах Зөвлөмжийн төслийг боловсруулж баталлаа.
Сургалт семинарт оролцогчид Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн техник хяналт тавьж ажилласан бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.