МХЕГ, ХБНГУ-ын BGR төсөл хамтран 2005 оноос "Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал" төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд Сэлэнгэ, Өмнөговь, Төв аймгийг загвар аймгаар сонгон авч, хамтран ажилласан юм. Энэхүү төслийн хаалтын уулзалт ярилцлага өнөөдөр болж байна. Уулзалтанд ХБНГУ-ын Элчин сайдын яам, Уул уурхайн яам, БОНХАЖЯ, АМГ болон BGR-ийн удирдлага, GIZ, Азийн сан, Дэлхийн банкны төлөөлөгчид оролцож байна.