Монгол түмний
уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий зарим хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар,
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр хүргэлээ.
Алтан гадас одонгоор, ДЦС-4 ТӨХК-ийн ерөнхий инженер М.Амарбаясгалан, тус станцын төслийн инженер Л.Баасан, тус станцын дулааны шугам хоолойн слесарь Ж.Доржсүрэн, тус станцын авто аж ахуйн жолооч П.Баярсайхан, УБДС ТӨХК-ийн нягтлан бодогч П.Оюунчимэг, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн мэргэжилтэн Ш.Туяа, ДЦС-3 ТӨХК-ийн турбин тоноглолын засварчин Ц.Пунцаг нарыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн насосны ээлжийн машинч Ш.Оюунцэцэг, ДЦС-4 ТӨХК-ийн мэргэжилтэн Б.Цэрэнпагма, ЦДҮС ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбарын инженер Д.Ганбат, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн дулааны шугам хоолойн слесарь О.Энхжаргал, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байцаагч, инженер Б.Эрдэнэчимэг нарыг тус тус шагнажээ.