MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардууллаа

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардууллаа

    Мэдээ 2015-02-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2014 онд Сэлэнгэ аймаг газар тариалан болон хөдөө аж ахуйн салбарт өндөр амжилт үзүүлсэн байна. Тус аймаг нэг га-гаас 17,6 центр ургац хураасан нь сүүлийн 26 жилд гараагүй үзүүлэлт болжээ. Мөн малаа таван төрөлд өсгөж, ашиг шимтэй малын тоо толгой нэмэгджээ. Сэлэнгийнхний энэхүү амжилтыг Засгийн газраас үнэлж, Улсын тэргүүний тариаланч тав, Улсын тэргүүний  тариаланч хамт олон гурав, Улсын сайн малчин дөрвийг тус тус тодруулсан байна.

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Эрдэнэбат нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж, 2014 онд хийж бүтээсэн амжилтаараа бусдыгаа манлайлан улсдаа шалгарсан Сэлэнгийн шилдгүүдэд Засгийн газрын өргөмжлөл, цол тэмдэг, дурсгалын зүйлийг шагналыг гардууллаа.

    Тус аймгийн

    Жавхлант сумын Гончигсүрэнгийн Баасанжав,

    Жавхлант сумын Цэвээний Эрдэнэ,

    Орхонтуул сумын Ганболдын Даваадорж,

    Орхон сумын Ламзавын Баянмөнх нарыг “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого, шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриал болж байгаа малч ухаан, хуримтлуулсан туршлага нөр их хөдөлмөрийг Засгийн газар өндрөөр үнэлж, “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулсан юм.

    Сэлэнгэ аймгийн

    Түшиг сумын Б.Алтангэрэл

    Түшиг сумын Б.Мөнхжаргал

    Цагааннуур сумын Т.Гантөмөр

    Орхонтуул сумын Д.Ганхуяг

               Хушаат сумын О.Баярдалай нарыг “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээл, ажлын амжилтыг үнэлж Монгол Улсын Засгийн газраас “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”-аар тодруулсан.

    Мөн Цагааннуур сумын “Баянсэлэнгэ” ХХК

    Хушаат сумын “Элит үр” ХХК

    Орхонтуул сумын “Агрошим” ХХК-ийн хамт олныг “Газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгаа хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан амжилтыг үнэлж, Монгол Улсын Засгийн газраас “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор өргөмжилсэн юм.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шагнал гардуулахдаа,

    -Сэлэнгэ аймагт цас ихтэй ч өнтэй сайхан өвөл боллоо. 2014 он өндөр амжилтын жил байлаа. Сүүлийн 20 гаруй жилд аваагүй их хэмжээний ургац буюу нэг га-гаас 17,6 центр ургац  хураасан нь 1988 оны рекордыг бататгалаа. Мөн сэлэнгэчүүд малаа таван төрөлд  өсгөж, ашиг шимтэй малын тоо толгой өмнөх жилүүдээс нэмэгдлээ. 

    Сэлэнгэ аймгаас “Улсын сайн малчин” 4, “Улсын тэргүүний тариаланч” 5, “Улсын тэргүүний тариаланч хамт олон” 3 тодорсон амжилтаар морин жилээ үдэж байна. Хөхөгчин хонин жилдээ морин жилд гаргасан амжилтаа бататгаж, улам ахиулахыг хүсэн ерөөж байлаа.

    МҮОНР, Хүнс хөдөө ажуйн яамтай хамтран олгодог “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагнал байдаг. “Алтан ишиг”, “Алтан хурга”-ны эзэн энэ жил Сэлэнгэ аймгаас тодорсон байна. Тус аймгийн Цагааннуур сумын малчин М.Пүрэвжав “Алтан ишигний эзэн” цомын эзэн болсон бөгөөд шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тус аймагт ажиллах үеэрээ гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!