Арвандолдугаар жарны модон хонин жилийн сар шинийн баярыг
тохиолдуулан Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-аас ахмад
настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Ахмад настны хуулийн
тодорхой зүйл заалтыг үндэслэн Монгол Улсын гавьяат болон Эрчим хүчний
тэргүүний ажилтан цол бүхий ахмадуудад дүйх мөнгөн тэтгэлэгийг олголоо.
Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав нарын албаны хүмүүс оролцож баяр хүргэж үг хэллээ.