Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага
Койка-ийн тусламжаар “Төв аймгийн Зуунмод суманд дулаан хангамжийн төвлөрсөн
систем байгуулах төсөл”-ийн ТЭЗҮ-ийн судалгаа хийх багийн ахлагч Ёо Кую Чойл
тэргүүтэй төлөөлөгчдийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хүлээн
авч уулзлаа.
Судалгааны багт Солонгосын эрчим хүчний корпорацийн газрын дарга, Солонгосын бүс нутгийн дулааны корпорацийн хилийн чанад дахь төлөөлөгч гэх мэт 5 хүн багтжээ. Судалгааны багийн гишүүд энэ удаа “Зуунмод суманд дулаан хангамжийн төвлөрсөн систем байгуулах төсөл”-ийн ТЭЗҮ-ийн судалгаа хийх, Зуунмод суманд төсөл хэрэгжүүлэх орчин нөхцөлийг судлах, төслийн агуулга болон үр дүнгийн талаар шалгаж судлах, дулаан, халуун ус хангамжийн талаар өнөөгийн байдлыг судлах зорилгоор иржээ.