MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ЭХЯ-Д АЖИЛАЛАА

    БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ЭХЯ-Д АЖИЛАЛАА

    2015-01-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    1. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яаманд ажиллаж, тус  яамны удирдлага, газар хэлтсийн дарга нартай уулзлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар  эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар мэдээлэл хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал дэвшүүлэв.

      Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байна. Үүний 20 орчим хувийг хөршөөсөө импортлож байгаа юм. Хэдийгээр энэ өвөл харьцангүй дулаахан байгаа боловч хэрэглээний өсөлтөөс хамаарч ачаалал буурахгүй байна. Иймд эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөлийг ашиглалатад оруулж, Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг 90 гаруй хувьтай гүйцэтгээд байна. Цаашид ДЦС-5-ыг барих, ДЦС-3-ыг 250 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 35 МВт-аар, өргөтгөх, цахилгааны болон дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэхэд наад зах нь 130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ хөрөнгийг ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөлийг барихад Хөгжлийн банкнаас олгосон зээлээс буцаан төвлөрүүлсэн 110,9 сая ам.долларын эх үүсвэрээс олгох боломжтой юм. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо анхаарал хандуулж шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” гэв.

      Дараа нь Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Манай улсын эдийн засаг өсч, хүн ам нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувиар өсч байна. 2020 он гэхэд энэ хэрэглээ 2000 МВт-д хүрэх тооцоо бий. Дээр нь аюулгүйн нөөцийн 20 МВт-ыг нэмэхээр шинээр 1020 МВт-ын эх үүсвэрийг барих шаардлагатай боллоо. Иймд ойрын хугацаанд 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС-5, 700 МВт-ын хүчин чадалтай Багануурын цахилгаан станцыг, дээр нь эрчим хүчний горим тохируулгыг тааруулахын тулд дунд чадлын УЦС-ыг тус тус шинээр барьж,  Дорнодын цахилгаан станцыг 100 МВт-өөр өргөтгөж, баруун бүсэд шинээр 100 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих шаардлагатай байна. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд бодит үнэ өртөгөөр цахилгаан эрчим хүчийг борлуулдаг тогтолцоонд орох ёстой. Өнөөдөр манай салбар 1 кВт цахилгаан эрчим хүчийг 144 төгрөгөөр үйлдвэрлээд 122 төгрөгөөр борлуулж байна. Цаашид ийм маягаар алдалтай ажиллаж болохгүй. Иймд УИХ-ын 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд эрчимтэй ажиллах хэрэгтэй. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлж, чадлын тарифыг тооцдог тогтолцоонд орох ёстой. Дээр нь эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд  Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг боловсруулж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Цаашлаад Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж өргөн барихын зэрэгцээ Эрчим хүчний талаар 2030 он хүртэл төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ эрчим хүчний салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах болно гээд “Улс орны үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн их үүрэг хүлээж байгаа эрчим хүчний салбар нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж, бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр үйлдвэрлэн борлуулахуйц зохистай үнэ тарифыг мөрдөх ёстой. Үүний тулд юуны өмнө нүүрс тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулах ёстой. Тухайлбал дэлхийн бусад оронд өргөн ашигладаг хоолойн тээврийг хөгжүүлэх талаар судалж үзэх нь зүйтэй. Цаашилбал цөмийн эрчим хүч ашиглах талаар ч бодолцож үзэхэд буруудахгүй. ЭХЯ-ны зүгээс уурхайн амыг түшиглэн ДЦС-ууд барихаар төлөвлөж байгаа нь цахилгаан эрчим хүчний үнийг хямдруулахад чухал түлхэц болох нь тодорхой. Хамгийн гол нь салбарын хэмжээнд сахилга хариуцлагыг дээшлүүлснээр их хэмжээний нөөц хуримтлалыг бий болгож чадна” гэв. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!