MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ФОРУМ БОЛЛОО

    СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ФОРУМ БОЛЛОО

    2015-01-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэргээгдэх эрчим хүчний зургаа дахь удаагийн Үндэсний форум Корпориат зочид буудалд болж байна. Үндэсний форумыг нээж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ ”Манай орон нар, салхи, усны эрчим хүчний үлэмж нөөц баялагтай билээ. Энэ нөөц баялагийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц болох их баялаг бүтээх боломж байна. Бид энэ чиглэлээр дэлхийн бусад орнуудын туршлагыг судлан хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, бусад орнуудтай идэвхитэй хамтран ажиллах болно.  Манай улс  сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар эхний алхамууд хийж тодорхой үр дүн, амжилтад хүрсэн. Засгийн газраас малчин өрхийг эрчим хүчээр хангах зорилтыг үндэсний хэмжээнд тавьж хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хөдөөгийн бараг бүх малчин айлд сэргээгдэх эрчим хүчийг амжилттай хэрэглэж байна. Одоо сэргээгдэх эрчим хүчийг хот суурин газар, ялангуяа эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах талаар их ажлыг хийх шаардлагатай. Дэлхийн улс орнууд,  ялангуяа манай урд хөрш БНХАУ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тодорхой амжилтад хүрсэн байна. Бид үүнээс хоцрохгүйг хичээх ёстой. Өнөөдөр энэ форумын үеэр та бүхэн сэргээгдэх эрчим хүчний  нөөц боломжоо хэрхэн ашиглах, эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах , Улаанбаатар хот болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн яамнаас шинээр боловсруулж байгаа “Эрчим  хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-т сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгах, бодлогын түвшинд ямар арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байгаа талаар нухацтай хэлэлцэж үнэтэй санал зөвлөмж гаргана гэдэгт найдаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Зүүн хойд Азийн сэргээдэх эрчим хүчний хөгжил” сэдэвт олон улсын хурлын нээлтэд хэлсэн үгэндээ “Монголд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлээд цааш нь экспортлох, худалдах зорилго тавьж буй “Гобитек”, “Азийн супер сүлжээ” санаачлагыг дэмжиж ажиллах нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сайхан боломж юм” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Бид энэ санаачлагыг эхлүүлэх Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн амжилттай урагшлуулж байна. Цаашид усан цахилгааг станц, нар, салхины эрчим хүчийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх болно” гэв.

      Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний форумд УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун оролцож “Сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хөгжил ба ирээдүй” гэсэн онцлох илтгэлийг тавьлаа. Дараа нь Үндэсний форумд оролцогчид “Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний хөтөлбөр ба хуулийн хэрэгжилт”, “Сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын бодлого”, “Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийдвэрлэх арга замууд” гэх мэт 10 гаруй илтгэл, танилцуулгыг сонсч, хэлэлцлээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!