2015.01.21
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд хийх шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд ашиглах хяналтын хуудсыг шинэчлэх, зөвлөмж боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. МХЕГ-ын Эрсдэлийн удирдлагын багаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд хяналтын газрын удирдах ажилтнууд, улсын байцаагчид, Эрсдэлийн удирдлагын олон нийтийн зөвлөл, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцолцож байгаа бөгөөд хяналтын чиглэл бүрээр гадны орны хяналтын хуудсыг судлан танилцуулж, дүгнэлт хийж байгаа юм. Түүнчлэн дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхай, цөмийн болон цацрагийн, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг хяналтын чиглэлээр ашиглагдаж буй хяналтын хуудсыг боловсронгуй болгох талаар хяналтын газрууд саналаа танилцуулан хэлэлцэж байна. Энэ сарын 13-30-ны өдрүүдэд зохиогдож буй уг арга хэмжээний дүнд хяналтын хуудас, түүний зөвлөмжийг шинээр болон шинэчлэн боловсруулж, батлуулах юм.