MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Уул уурхайн салбарын 2013 оны тайланг нэгтгэн гаргалаа

    Уул уурхайн салбарын 2013 оны тайланг нэгтгэн гаргалаа

    Мэдээ 2015-01-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улс уул уурхай, олборлох үйлдвэрлэлээс хэр хэмжээний орлого олж хэрхэн зарцуулсныг, энэ салбар дахь ямар компаниуд хуулийг чанд биелүүлж, хэд нь хариуцлагагүй хандсан талаарх тайланг 2006 оноос хойш жил бүр гаргаж байна. Энэ тайланг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл нэгтгэн гаргадаг юм. Ийм зөвлөл одоогоор дэлхийн 48 оронд ажиллаж, эрдэс баялгийн салбарт ил тод байдлын олон улсын стандарт мөрдүүлж байна.

    Монгол Улсын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, төр засаг, компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудаас тус бүр 10, нийт 30 хүн бүрэлдэхүүнд нь ажилладаг. Дээрх Үндэсний зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны тайлангийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

    2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ эзэмшиж, нийт 1699 компани ОҮИТБС-ын тайлан гаргах үүрэг хүлээснээс 1198 компани нь нийт 1,5 их наяд төгрөг төлснөө тайлагнасан байна. Энэ нь 2013 оны улсын төсвийн урсгал орлогын 27 хувийг бүрдүүлжээ. Засгийн газар эрдэс баялгийн салбараас олж буй орлогынхоо 31 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 18 хувийг ААНОАТ-аас, 12 хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох орлогоос, 11 хувийг НӨАТ-аас тус тус олсон байна.

    Дээрх компаниудын 250 нь улсад жилд 40 саяас дээш төгрөгийн татвар төлсөн ба тэдний ердөө 20 нь нийт төлбөрийн 93 хувийг төвлөрүүлсэн байна. Үүний 32 хувийг Эрдэнэт үйлдвэр, 13 хувийг Оюу толгой, 12 хувийг Петрочайна дачин тамсаг, 8 хувийг Монголын алт МАК компани бүрдүүлж, Энержи ресурс, Таван толгой, Эрдэнэс таван толгой, Бороо гоулд, Болд төмөр ерөө гол, Цайрт минерал компаниуд тус бүрдээ дээрх орлогын 2-5 хувийг төвлөрүүлжээ.

    Төсөвт төлсөн 1,5 их наяд төгрөгийн 92 хувь нь улсын төсөвт, 5 хувь нь орон нутгийн төсөвт, үлдсэн нь Засгийн газрын байгууллагуудад хандив, дэмжлэг хэлбэрээр очжээ. Орон нутагт төлсөн орлогын 90 хувь нь Өмнөговь, Орхон, Булган аймагт төвлөрсөн бол төрийн байгууллагуудад өгсөн 39,1 тэрбум төгрөгийн хандив дэмжлэгийг сургууль, эмнэлэг барих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд голчлон зарцуулсан байна. 

    Тайлан гаргахад мэдээллээ гаргаж өгөхгүй хойрго хандсан төрийн байгууллагууд, компаниудад олон улсын стандартын дагуу үнэлгээ өгдөг. 2013 оны тайланд Монголболгаргео ХХК, Бужгар орд ХХК, Угалзан цамхаг ХХК, Юүшэнгминг ХХК, төрийн байгууллагуудаас Гаалийн ерөнхий газар, БГД, СБД-ийн татварын хэлтэс, СХД-ийн өмч, газрын харилцааны алба, СБД, ЧД-ийн нийгмийн даатгалын хэлтэс тус тус хангалтгүй үнэлгээ авчээ.

    Уул уурхайн салбарынхны үйл ажиллагаа жил бүр ил тод болж байна. Гэхдээ цаашид компаниудын хамтын ажиллагааны гэрээнүүдийг ил тод болгох шаардлагатай гэж Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийнхөн дүгнэж байна.

    Үндэсний зөвлөл 2014 оны тайлангийн материал хүлээн авч эхэлсэн ба оны эцсээр тайланг нэгтгэн гаргана. 2013 оны нэгтгэл тайланд Англи улсын Харт нойрс групп, Монголын Улаанбаатар аудит корпорацийн хамтарсан консорциум хөндлөнгийн аудит хийж баталгаажуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

    2025-07-30 13:55:00

    Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

    2025-07-29 18:08:00

    Анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үг

    2025-07-26 16:11:00

    Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа

    2025-07-26 10:53:00

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа

    2025-07-25 18:04:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцлоо

    2025-07-25 17:17:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-07-25 14:09:00

    COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

    2025-07-24 13:25:00

    Шинэ мэдээ

    2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов
    2025-07-30 13:55:00
    Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
    2025-07-29 18:08:00
    Анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үг
    2025-07-26 16:11:00
    Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа
    2025-07-26 10:53:00
    Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа
    2025-07-25 18:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцлоо
    2025-07-25 17:17:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-25 14:09:00
    COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
    2025-07-24 13:25:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2025-07-23 17:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!