MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хамгийн сонгодог өглөг

    Хамгийн сонгодог өглөг

    2013-04-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Жил бүрийн тавдугаар сарын эхээр “Татвар төлөгчдийн өдрүүд” тохиодог. Жилийн 365 хоногоос арав хоногийг татвар төлөгчдөөр хаяглан тэдний тусын тулд зориулах болсоор 14 дэх жилтэйгээ золгож байна. Монгол Улсын төсвийн талаас илүү хувь /бараг 60 хувь/-ийг татвар төлөгчид бүрдүүлдэг.  2011 онд 2.1 их наяд төгрөг, 2012 онд 2.7 их наяд төгрөгийг тэд улсдаа тушаажээ. Татвараа өөрөө тодорхойлж төлдөг хамгийн дэвшилтэт систем манайд үйлчилдэг болохоор энэ их мөнгийг сайн дураараа тушаасан гэж дөвийлгөж болно. Сүүлийн жилүүдэд татвараас зугтах, нуун дарагдуулах хэрэг буурсан дүн гарсан нь ч үүнийг батална. Ер нь бол хөгжингүй орнуудад иргэн бүр нь татвар төлдөг жишиг бий. АНУ-д “Төрөх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Детектив киноны баатрууд баривчилгааны үеэр “Намайг яагаад баривчилж байгаан бэ. Би татвараа төлсөн шүү дээ” гэж байхыг олонтаа сонссон. Энэ үг бидэнд ойлгомжгүй санагддаг ч татвар хүчтэйн хамгийн наад захын жишээ. Тус улсад татвар төлөхгүй байх нь  гэмт хэрэгт тооцогддог бол татвараа шударгаар төлсөн хүмүүсийг гавьяа байгуулсантай дүйцүүлэн хүндэтгэдэг байх юм. Тиймээс ч саяхан манайд ирсэн эксперт Жеффри Розвадовски  “АНУ, Англи гэх мэт орнуудад татвар төлөгчийн өдөр гэж тэмдэглэдэггүй. Тэнд татварын байцаагчид өдөр бүрийг татвар төлөгчийн өдөр шиг сэтгэж ажилладаг” гэсэн байна. Дэлхийн олон оронд татварын чиглэлээр зөвлөх багш хийхдээ татвар төлөгчид нь аравхан хоногт хаан шиг бусад үед боол мэт төрдөө үйлчилдэг газрыг ховорхон үзсэн байж мэдэх юм.

    Татвар төлөгчид  боол мэт бөхөлзөх тусам төрийн албаныхан /тэдний төлсөн татвараар тэжээгддэг/ хаан мэт аашлах нь бүүр ч харамсалтай. Өнөөдөр татварын орлогын 90 хувийг “ТОП” тодотголтой цөөн хэдхэн аж ахуйн нэгж бүрдүүлдэгийг нийтлэлч Ж.Гангаа  “Бид энэ 150 компанийг зулгааж амьдардаг” нийтлэлдээ дурджээ. Үнэхээр ч түүний нэрлэсэн “ТОП”-ууд улсдаа төдийгүй бизнесийн харилцаан дээр ч бусдаас түүчээлж, эрүүл сэтгэлгээг нутагшуулсныг харилцагчид нь хэлдэг юм билээ. Байр талбай түрээслэх, НӨТ-ын падаан авах зэрэг анхдагч  харилцаанаас эхлээд гэрээ байгуулах, хамтын ажиллагаа тогтооход хувийн компаниас танил тал эрж хайх шаардлага огтхон ч байдаггүй. Бизнесийн нарийн ухаан, цаг хугацааны үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг болохоор “ТОП”-уудад хэрэглэгчид дуртай. Тэдний үйлчилгээ цаанаа л нүнжигтэй. Бас шударга. Жил бүрийн хаварт Татварын ерөнхий газраас “Найдвартай татвар төлөгч”-ийг шалгаруулдаг. Тэднийг ч “ТОП”-ууд л тэргүүлдэг. Тэглээ гээд тэд хариу нэхэх нь үгүй.

    Гэтэл тэднээс дутахгүй ашиг олчихоод юмтай хүний шинжгүй загнадаг нь цөөнгүй. Тэднийг найдваргүй гэж цолловол ямар сонстох бол. Одоогийн байдлаар улсын төсөвт  татварын өр төлбөрийн хэмжээгээрээ “Олон Овоот голд”, “Эм Жи Эйч”, “Монгол газар” гэхчилэн захын монгол хүний мэддэг магнат компаниуд дээгүүр жагсчээ. Тэдний өр тэрбумаар хэмжигдэнэ. Нийслэл болон дүүргүүдийн татварын газраас гаргасан “Луу унжигчдын жагсалт”-д “Зарубежстрой Монгол”, “Сити такси”, “Жамп”, “Эрдэс холдинг”, “Бөхөг” зэрэг олны танил компаниуд ч бас толгой цохиж явна. Ингээд бодохоор Ерөнхийлөгчийн хэлсэн  “Монгол Улсад татвар төлж байгаа бүхэн эх орончид юм. Манай бизнес эрхлэгчид, малчид, чөлөөт үйлдвэрлэгчид бүр Монголын сайн сайхныг бүтээн босгогчид юм” гэсэн үгийг зүгээр л нэг магтаал гэж бодож болохгүй санагдана. Үнэхээр ч эх орондоо хайр зарлан цээжээ дэлдэх болгонд баялаг бий болдогсон бол өдийд биднийг дэлхий даахааргүй болсон. Xөрөнгө мөнгөтэй хүнийг  “панзчин” хэмээн нүд үзүүрлэж, амьдралынхаа  төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны тулд нэг төгрөгийг хоёр болгох гэж хичээж яваа нэгнийг илүүд үздэг байсан цаг мартагджээ. Харин бусдын гаргасан жимээр түүнээс ч дутахааргүй амьдрах гэж зүтгэх л үлдэж. Өөрсдөө хичээхийн зэрэгцээ үр хүүхдүүддээ амьдралын ухаан суулгах,  ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх хэрэгтэй байна. Ирээдүйн татвар төлөгчдөдөө санхүү эдийн засгийн боловсрол олгох, татварын ач тусыг ойлгуулах, далд эдийн засгаас татгалзах сэтгэлгээ төлөвшүүлэх  үүднээс Боловсрол шинжлэх ухааны яам, Японы “Жайка” байгууллагатай хамтран нийслэлийн 1, 24, 79 дүгээр сургууль, Амгалан цогцолбор, Төв аймгийн дөрөвдүгээр сургууль, Эрдэнэ сумын 5, 9, 11 дүгээр ангийн сурагчдад татварын тухай хичээл сургалт явуулж эхэлжээ. Түүнчлэн татварын албанаас “Татварын ач тус” комикс ном, “Жавхаа Золбоо хоёр татвартай танилцсан түүх”, “Нарны дагуул Атон гариг” зэрэг хүүхэлдэйн кино бүтээсэн байна. Ямартай ч энэ бүхэн татвар гээч зүйл байдгийг хүүхдүүдэд мэдрүүлнэ. Ирээдүйн “ТОП”-ууд ч тэдний дундаас төрөх нь гарцаагүй. Үнэнчээр хөдөлмөрлөснөө бусадтай хуваалцах хамгийн шилдэг арга,  хамгийн сонгодог өглөг бол татвар юм. 

    М.СУРА

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Аж ахуйн нэгжийн анхааралд

    2013-06-17 01:26:41

    Татвараа зөв ногдуулж, тайлагная

    2013-06-13 03:12:29

    “Дотоод эрсдэл тооцох, эрсдэлийн хяналтын матриц боловсруулах арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

    2013-06-05 10:51:32

    “Дотоод эрсдэл тооцох, эрсдэлийн хяналтын матриц боловсруулах арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

    2013-06-05 10:46:19

    Татварын боловсрол

    2013-06-03 05:36:53

    Татварын албаны дунд хугацааны зорилт

    2013-05-31 03:57:46

    "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг"

    2013-05-30 05:16:19

    "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг"

    2013-05-30 04:50:23

    Шинэ мэдээ

    Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
    2025-08-02 10:53:00
    2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа
    2025-08-01 09:51:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Таехюн Лийг хүлээн авч уулзлаа
    2025-07-31 09:32:00
    2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов
    2025-07-30 13:55:00
    Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
    2025-07-29 18:08:00
    Анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадмын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үг
    2025-07-26 16:11:00
    Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа
    2025-07-26 10:53:00
    Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа
    2025-07-25 18:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцлоо
    2025-07-25 17:17:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!