2015.01.15
МХЕГ-ийн Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газраас энэ сарын 11-12-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн “Дархан хүнс” компанийн хүсэлтээр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж,сургалт зохион байгууллаа.
Сургалтаар“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль, Хүнсний үйлдвэрлэлийн зохистой дадлуудын олон улсын зөвлөмж, стандартуудын талаар ойлголт өгч, МХЕГ-ын даргын 2014 оны 156-р тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Хүнсний үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/, Эрүүл ахуйн зохистой дадал /GHP/ нэвтрүүлэх зөвлөмж” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, ярилцлаа. Зарим нийтлэг зөрчлийгшаардлагад нийцүүлэн хэрхэн засаж сайжруулах, эрүүл ахуй, ариун цэврийн зохистой дадлуудыг хэрхэн эзэмшүүлэх, бүртгэл хөтлөлтийг хийх зэргээртус үйлдвэрийн үйл ажиллагаанд жишээлэнзөвлөмж өгөв.