Татварын ерөнхий газар уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, судалгаа хийх, бичиг баримт боловсруулах, үнэлгээ дүгнэлт хийх чадвартай, үнэнч шударга, идэвхи санаачлагатай, ажилд хариуцлагатай ханддаг, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах, багаар болон бие даан ажиллах чадвартай дараах ажилтнуудыг ажилд сонгон шалгаруулж авна. Үүнд:
- Газрын тосны геологич - 1 хүн
- Баяжуулалтын инженер - 1 хүн
Тавигдах нийтлэг шаардлага:
- Гадаадын болон дотоодын уул уурхайн их, дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэйгээр төгссөн байх;
- Мэргэжлээрээ болон үйлдвэрлэл дээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Англи, орос хэлний бичгийн болон ярианы чадвартай (мэргэжлийн ном, судалгааны материал, тайлан ашиглаж чаддаг байх);
- Эрүүл мэндийн хувьд төрийн албанд тавигдах шаардлагуудыг хангасан;
- Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажилладаг байх;
- Интернетийн орчинд чөлөөтэй ажилладаг байх;
- Татварын хяналт шалгалтын байцаагчдад ашигт малтмалын олборлолттой холбогдон гарах хяналт шалгалтын асуудалд шууд туслалцаа үзүүлэх;
- Эрдэс баялгийн татварын нэгжид нарийн мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх;
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкетийг үнэн зөв, гүйцэд бөглөсөн байх
2. Дээд боловсролын дипломны хуулбар /нотариатоор батлуулах/
3. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатоор батлуулах/
4. Ажил эрхэлж байсан бол ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт (байгууллагын удирдлага тодорхойлж гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан байх)
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатоор батлуулах/
6. Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 4х6 хэмжээтэй 3 хувь цээж зураг
7. Сонгон шалгаруулалтад орох тухай өргөдөл (татварын албанд ажиллах хүсэлт шалтгаанаа бичих)
Материалыг 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Татварын Ерөнхий газрын 205 тоот өрөөнд хүлээн авна. Сонгон шалгаруулах комисст ирүүлсэн материалтай танилцаж, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн болон бусад шалгуураар сонгон шалгаруулалтыг явуулна.
Хаяг: Татварын Ерөнхий газар
Нэгдсэн Үндэстний гудамж 5/1
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 210646
205 тоот өрөө, Утас: 311458