АТБОЯХАТ-ын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилго бүхий уг татвар, төлбөрийг хураах үйл явц энэ оны 3-р сарын нэгнээс 6-р сарын 1 хүртэл хугацаанд улс орон даяар үргэлжилнэ.
Дээрх хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах бөгөөд, гурван наалт наагаагүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газраас хяналт тавин ажиллана.
Байршил, цагийн хуваарь
Баянгол дүүрэг : БГД–4-р хороо Тээвэрчдийн гудамж Татварын хэлтсийн байр /Вокзалын хажууд/
Баянзүрх дүүрэг: БЗД – 15-р хороо 13-р хорооллын автобусны буудлын урд Татварын хэлтсийн байр
Сүхбаатар дүүрэг: ЧД- 4-р хороо Тод тамга ХХК-ийн байр, Татварын хэлтсийн байр
Сонгинохайрхан дүүрэг: СХД- 18-р хороо Татварын хэлтсийн байр
Хан-Уул дүүрэг: ХУД – 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр
Чингэлтэй дүүрэг: ЧД- 4-р хороо Самбуугийн гудамж, ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”
Налайх дүүрэг: Дүүргийн татварын хэлтсийн байранд
Багануур дүүрэг: Дүүргийн татварын хэлтсийн байранд
Багахангай дүүрэг: Дүүргийн ЗДТГ-ын байранд
Оношлогооны төвүүд
БЗД-ийн 8 дугаар хороо Автовокзал,
БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд,
СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд,
Зам тээврийн яамны тоо бүртгэл хяналт зохицуулалтын газарт
2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд үдээс өмнө 08.00-13.00, үдээс хойш 14.00-20.00 хүртэл ажиллана. Амралтын өдрүүд болон хяналтын үзлэг, шалгалтын хуваарийг жич тогтооно.
Татварын Ерөнхий газар