MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Тоон гарын үсгийн эрхээ авчихвал дараалалд зогсох шаардлагагүй болно

    Тоон гарын үсгийн эрхээ авчихвал дараалалд зогсох шаардлагагүй болно

    2013-04-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    • Татварын ерөнхий газар 2012 оны хоёрдугаар улиралаас тоон гарын үсгийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын байцаагч З.Ганболдтой ярилцлаа. 
    •  Улирлын тайлан өгөх хугацаа болчихжээ. Хэр ачаалалтай байна? 
    • Цахим гарын үсгийн тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан. Татварын алба нь татвар төлөгчдөд үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор өнгөрсөн оны 2 дугаар улирлаас тоон гарын үсгийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Одоо нэгдүгээр улирлын тайлангийн хугацаа дуусахад цөөхөн хоног үлдээд байна. Татварын ерөнхий хуулиар сарын тайланг дараа сарын 10-ны дотор, улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 сарын 10-ны дотор тайлагнадаг. Татвар төлөгчдийн ихэнх нь тайлангийн сүүлийн хугацааг тулган тайлагнадаг. Тоон гарын үсэг нэвтрүүлэхээс өмнө тайлангийн үед олон хоногоор дараалал үүсч үйлчлүүлэгчид их бухимддаг байлаа. Зарим улирлын тайлангийн үед сарын тайлан давхцдаг. Ер нь л ачаалал их үүсдэг байсан. Одоо харин тийм зүйл бага болоод байна. Өөрөөр хэлбэл тоон гарын үсэг хэрэглэн тайлангаа цахимаар илгээснээр татварын албан дээр ирж дараалалд зогсох шаардлагагүй болчихоод байгаа.
    • Мөн тоон гарын үсэг нэвтэрсэнтэй холбогдуулан тайлан хүлээж авах журамд нэмэлт, өөрчлөлт орсон байгаа. Өмнө нь тайлангаа цахимаар илгээснээс хойш сарын тайланг ажлын 10 хоногийн дотор, улирлын тайланг ажлын 15 хоногийн дотор цаасаар тайлангаа өгч болдог байсан бол энэ заалт хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл энэ сарын 19-нд цахимаар улиралын тайлангаа өгчихөөд 29-ны дотор цаасаар тайлангаа өгч болдог байсан. Журамд өөрчлөлт орсноор яг хугацаандаа багтаж тайлан өгөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Тиймээс та бүхнийг хугацаандаа тайлангаа тушаахыг анхааруулж байна.
    • Тоон гарын үсэг гэж юу яриад байна аа? 
    • Өмнө нь Татварын тайлангаа цахимаар өгчихөөд тайлангаа заавал цаасаар баталгаажуулах гэж дараалалд зогсдог байлаа. Өөрөөр хэлбэл сар бүр татварын албан дээр, улиралын болон сарын тайлан гардаг сард хоёр удаа дараалалд зогсдог байсан. Харин тоон гарын үсэг ашиглаад тайлангаа өгсөн тохиолдолд заавал дараалалд зогсох шаардлагагүй. Ингэснээр татвар төлөгчид цаг хугацаа хэмнэхээс гадна тайланд зарцуулагддаг цаасны зардлаа хэмнэж байгаа юм. Мөн хүнд суртал байхгүй болсон. Товчхондоо тоон гарын үсгийг түргэн шуурхай үйлчилгээг татварын албанаас авах боломж гэж ойлгох хэрэгтэй. Тоон гарын үсгийг зөвхөн татварын тайлан тушаах үед хэрэглэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 
    • Одоогоор хэдэн байгууллага тоон гарын үсэгт шилжээд байна? 
    • Нийт 100 орчим мянган татвар төлөгч аж ахуйн нэгж байдаг. Үүнээс одоогийн байдлаар 57574 буюу татвар төлөгчдийн 55 орчим хувь нь тоон гарын үсгийн гэрчилгээг эзэмшээд байна. Одоогоор тоон гарын үсгийг аж ахуйн нэгж байгууллагуудад л олгож байна.
    • Энэ ажил хэзээ дуусах вэ? 
    • Татвар төлөгчдийн 80 гаран хувь нь цахимаар тайлангаа өгдөг. Эдгээр аж ахуй нэгжүүдийг бүгдийг нь энэ онд тоон гарын үсэгт шилжүүлэх зорилготой ажиллаж байна. Харин цахим тайлангийн системийг ашигладаггүй, интернетэд холбогдоогүй газрын хүмүүс маань өөрийн биеэр ирж тайлангаа өгөхөөс өөр аргаггүй. Гэхдээ 80 гаран хувь нь цахимаар тайлангаа өгчих учраас үлдсэн 20 орчим хувь маань дараалал үүсгэхгүйгээр тайлангаа өгөх боломж үүсч байгаа юм.
    • Тоон гарын үсэгт шилжүүлэх ажлыг хурдан хийхийн тулд аж ахуй нэгжийг хэрхэн мэдээллээр хангаж байна? 
    • Үүн дээр хэвлэл мэдээллийн байгуулагуудтай хамтран ажиллаж, мэдээллүүдийг тухай бүр өгч ажиллаж байна. Мөн тайлангаа цаасаар өгөх үед нь тоон гарын үсгийн ач холбогдол, хэрэглэх зааврыг нь нэг цэгийн үйлчилгээний нэгжээр дамжуулан аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байгаа.
    • Тайлангаа тоон гарын үсгээр явуулахаар тайлан файл хэлбэрээр дамжина гэсэн үг. Энд устах, задрах эрсдэл үүсч байна. Үүнээс яаж сэргийлэх вэ? 
    •  Үүнийг зохицуулсан дүрэм гэж байгаа. Тус дүрэм тайлан буюу мэдээллийг тоон системд шилжүүлж илгээхээр заасан. Тоон гарын үсгийн гэрчилгээ авах үед хувийн түлхүүр өгнө. Тэр кодоор тайлангаа илгээхэд мэдээлэл тоон хэлбэрт шилжинэ гэсэн үг. Харин илгээсэн тайланг задлах үед нийтийн түлхүүрээр тайлж уншдаг. Товчхондоо мэдээлэл алдагдсан тохиолдолд хэн нэгэн задалж унших боломжгүй. Нууцлалын зэрэглэлийг өндөр хэмжээнд хангасан гэж ойлгож болно.
    • Танайхан нийтийн түлхүүрээр мэдээллийг нь задалж уншдаг гэлээ. Тэр нийтийн түлхүүр дундаас байцаагчдын дундаас алдагдах эрсдлээс яаж хамгаалах вэ? 
    •  Нийтийн түлхүүр маань нэг хүнд өгчихөж байгаа зүйл биш. Автомат системээр уншина гэсэн үг. Татвар төлөгч өөрийн хувийн кодоор явуулхад систем тэр хүний тайлан байна гээд таниад унших жишээтэй. Энэ системд хувь хүн оролцох нөлөөлөх боломж байхгүй.
    • Татвар төлөгчдөд тайлан явуулахад ашиглах файл өгдөг юм билээ. Тэр файл нь устах тохиолдол их гардаг гэсэн. Юунаас болж устдаг юм бол? 
    • Дотроо нууцлалын зэрэглэл агуулсан учраас нэрийг солих, нээх гэж оролдохоор эвдэрдэг. Гэхдээ файлаа нэг компьютер нөгөө компьютерт шилжүүлэх боломжтой. Мөн тоон гарын үсэг авахаар ирэх үедээ авчирсан флаш нь вирустай тохиолдолд файл эвдрээд байгаа. Хэрэв эвдэрсэн тохиолдолд технологийн дүрмийн дагуу дахин шинэ эрх авахаас өөр аргагүй. Тоон гарын үсгийг шинээр үүсгэхэд хуучин эрх нь хүчингүй болдог. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлаас сэргийлж байгаа хэрэг юм.
    • Тоон гарын үсэг авахад юу бүрдүүлэх ёстой вэ? 
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тоон гарын үсэг авах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт, өргөдөл, гэрээг хэвлэмэл байдлаар болон файлаа авах флаштай ирэх хэрэгтэй. Бид материалыг үзээд зөрчил байхгүй тохиолдолд таван минутын дотор флашанд нь тоон гарын үсэг ашиглахад шаардлагатай файлыг нь суулгаад өгнө. Нэг зүйлийг нэмж хэлэхэд тайлан илгээх кодыг эзэмших эрхийг ихэвчлэн аж ахуйн нэгжийн удирдлагуудад өгч байгаа.
    • Тоон системд шилжсэнээр тайлан хүлээж авдаг байцаагчдын ачаалал багасч, үйлчилгээ чанаржиж байна гэж ойлгож болох уу?
    • Тийм. Нэг цэгээс татвар төлөгчдөд хүргэх боломжтой үйлчилгээнүүд болох лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, зөвлөгөө, заавар аргачлалаар хангах гээд олон үүргүүд байдаг. Тоон гарын үсэг нэвтэрснээр ажлын ачаалал багасч татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ чанаржих, цаг хугацаа хэмнэх гээд олон давуу тал бий болж байгаа юм.



    • Б.Сандагдорж 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Аж ахуйн нэгжийн анхааралд

    2013-06-17 01:26:41

    Татвараа зөв ногдуулж, тайлагная

    2013-06-13 03:12:29

    “Дотоод эрсдэл тооцох, эрсдэлийн хяналтын матриц боловсруулах арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

    2013-06-05 10:51:32

    “Дотоод эрсдэл тооцох, эрсдэлийн хяналтын матриц боловсруулах арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

    2013-06-05 10:46:19

    Татварын боловсрол

    2013-06-03 05:36:53

    Татварын албаны дунд хугацааны зорилт

    2013-05-31 03:57:46

    "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг"

    2013-05-30 05:16:19

    "Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг"

    2013-05-30 04:50:23

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!