MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БНСУ -ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    БНСУ -ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2014-12-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Эрчим хүчний сайд Д.Зоригт БНСУ -аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ли Те Ру-гхүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “БНСУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2015 онд тохиох юм. Тус улстай 2011 онд “Иж бүрэн түншлэл”-ийн баримт байгуулсан байдаг. БНСУ нь манай улсын худалдааны дөрөвдөгч том түнш бөгөөд 2013 онд 510 сая ам.долларын худалдаа хийгдсэн байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа нь бие биенээ нөхсөн нөхөрсөг, хөгжлийн хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан байдаг. БНСУ-тай эрчим хүчний салбарт хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Саяхан Эрчим хүчний яам Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам болон Солонгосын бусад байгууллагын санаачлагаар “Монгол- Солонгосын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулсанд баяртай байна” гээд Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд,

    ·  Улаанбаатар хотод шинээр баригдахаар төлөвлөгдөж буй эрчим хүчний тав дах эх үүсвэрийн концессийн төсөлд “Поско энержи” компанийн оролцсон цонсорциум ялалт байгуулан гэрээний хэлцэл хийгдэж байна.

    ·  Таван толгойн цахилгаан станцын төслийн сонгон шалгаруулалтад мөн БНСУ-ын “Поско энержи” компанийн оролцсон консорциум амжилттай явж байна.

    ·  “ДЦС-2” ТӨХК-ийн шинэчлэлт төслийн ТЭЗҮ-ийг БНСУ-ын “КЕПКО” компани боловсруулахаар Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төвтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгааг дурдаад,

      Солонгосын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /KEEI/, Korgaz байгууллагууд Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон Эрчим хүчний хөгжлийн төвүүд харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд салбарын судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.

    БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллага, Экспорт-Импортын банкны санхүүжилтээр 1997-2002 оны хооронд хэрэгжсэн Даланзадгадад дулааны станц барих төсөл, 2010-2013 онд хэрэгжсэн Баруун-Урт хотын дулааны станцын төслүүд амжилттай хэрэгжсэн билээ. Мөн “КОЙКА” байгууллага манай улсын эрчим хүчний салбарын залуу боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч ирсэн юм.

    Эрчим хүчний сайд Д.Зоригт олон талт хамтын ажиллагааны хүрээнд, БНСУ-ын Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний технологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж Зүүн хойд азийн супер сүлжээ-Гобитек төслийн судалгааны ажлыг хамтран хийж байгааг дурдаад 2014 оны аравдугаар сард болсон Дэлхийн газын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд БНСУ-ын төлөөллийг Монгол Улсын Эрчим хүчний яамны зүгээс дэмжиж ажилласан гэдгийг онцлон тэмдэглэв.

    Тэрээр БНСУ -аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ли Те Ру-д хандаж,

    ·  Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах Монгол-Солонгос улсын Засгийн газар хоорондын дэд хороо анх 1992 онд байгуулагдсанаас хойш 2011 он хүртэл нийт 11 удаа хуралдсан байдаг бөгөөд цаашид Эрчим хүчний салбарын дэд комиссыг байгуулж, хоёр талт хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгох;

    ·  “Эгийн гол”, “Шүрэн”-гийн УЦС-ыг барьж, санхүүжүүлэх төслүүдэд БНСУ-ын нэр хүндтэй томоохон компаниудыг татан оролцуулах тал дээр анхаарал хандуулж ажиллах

    ·  БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагаас зохион байгуулдаг эрчим хүчний салбарын богино болон урт хугацааны сургалтад хамрагдах монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх

    ·  Монгол орны алслагдсан сум, суурин газрын дулааны асуудлыг шийдэхэд хамтран ажиллах гэх мэт саналуудыг дэвшүүлэв.

      Элчин сайд Ли Те Ру Эрчим хүчний сайд Д.Зоригтод хандаж шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

      Тэрээр БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрсдөөс хамаарах бүхий л хүчин чармайлт гарган ажиллах болно гээд Эрчим хүчний сайд Д.Зоригтын хөндөж тавьсан асуудлуудыг яаралтай судалж шийдвэрлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!