2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногоос 0,5 хувиар буурчээ
2014 оны 12 дугаар сарын 15-наас 22-ны хооронд нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторид 63064 хүн хандсаны 7033 тохиолдол (11.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.
• Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.5 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар өсчээ.
• Мөн өвчлөлийг дүүргээр авч үзвэл өнгөрсөн 7 хоногоос Сонгинохайрхан дүүрэгт 1.5 хувь, Хан-Уул дүүрэгт 0,7 хувь, Чингэлтэй дүүрэгт 0,2 хувиар тус тус нэмэгдсэн.
• Нийт өвчлөгсөдийн 79.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдварын 661 шинэ тохиолдол бүртгэгджээ
2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ.
Эрүүл мэндийн 649 ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ. 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар эрчимтэй тархалттай (Гвиней, Либери, Сьерра-Леон) улсад 19340 хүн өвчилж, 7373 хүн нас барсан нь 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдээнээс хойш өвчний шинэ тохиолдол 39, нас баралт 145 хүнээр тус тус нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв